Хятад-Оросын тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ

Нийтэлсэн: 2017-06-19 13:51:32

ШАНХАЙ. /Xinhua/.  Хятадын тэнгисийн цэргийн флот Санк-Петербург болон Калининград хотод  Оросын тэнгисийн цэргийн флоттой хамтарсан цэргийн сургуулилтыг ням гарагт хийж эхэллээ.
 
Уг сургуулилт нь энэ онд хийхээр төлөвлөсан суруулилтуудын эхнийх нь бөгөөд зорилго нь хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх явдал юм.  “Нэгдмэл тэнгис-2017” сургуулилт нь өнгөрсөн онд болсон сургуулилттай төстэй бөгөөд 7 дугаар сарын сүүлчээр Балтын тэнгист, 9 дүгээр сард Япон тэнгис болон Агнуурын тэнгист дараагийн сургуулилтууд болох ажээ.
 
Хятадын тэнгисийн цэргийн флотын хөлөг онгоцууд Өмнөд Хятадын Хайнан мужаас хөдөлсөн бөгөөд уг бүлгийн бүрэлдэхүүнд "Чангша" пуужин сөнөөгч онгоц, "Юунчен" пуужинт харуулын хөлөг онгоц болон хангамжийн хөлөг онгоц, нисдэг тэргүүд болон тэнгисийн явган цэргүүд багтаж байгаа ажээ.
 
Хятад болон Орос улс бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг тавих эрхтэй гишүүн орнууд бөгөөд Сирийн хямрал гэх мэт олон чухал асуудлаар ижил байр суурьтай байдаг нь АНУ болон Баруун Европын орнуудын байр суурьтай зөрчилддөг юм. Хятад, Орос хоёр өмнө нь олон улсын маргаантай бүс нутаг болох Өмнөд Хятадын тэнгист цэргийн сургуулилт явуулсан билээ. Өмнөд Хятадын тэнгис нь Хятад, Бруней, Малайз, Филиппин, Тайвань, Вьетнам зэрэг улсуудын дундах маргаантай бүс юм. Энэ онд болж буй хамтарсан сургуулилт нь “Далай тэнгис дэх эдийн засгийн үйл ажиллагааг хамтран хамгаалах” сэдвйин дор явагдаж байна. 
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: