sonin.mn
АНКАРА./ANADOLU/. Багдад хотод агаарын хэм цельсийн +50 градуст хүрч, халуу шатаж байна. Иракийн нийслэлийн оршин суугчид шатам халуунаас дайжин Баб-аль-Шарки худалдааны районд байрлуулсан хүйтэн устай шүршүүрт орж сэрүүцэх болжээ.
 
Багдад хотод байнга тог тасарч болсон нь халуу шатаж буй энэ үед улам нэрмээс болж байна.
 
“Шатам халуунаас гадна байнга тог тасрах болсон. Энэ нь их хүндрэлтэй байна. Бид бүхэл өдөржингөө хүйтэн усанд орохоос аргагүй болж байна” гэж Багдад хотын оршин суугч Мухсин Аввад ярилаа. 
 
Түүнчлэн Иракийн өмнөд нутгийн Басра хотод +50 хэмд хүрч халж байгаа ба зарим оршин суугчид халуунаас дайжин Шатт-эль-Араб голын усанд орж сэрүүцэж байгаа ажээ.
 
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг