sonin.mn
НЬЮ-ЙОРК./VOA/. АНУ-д урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй маш олон хүн буюу 60 мянган хүн 2016 онд хар тамхинаас болж амь насаа алдсан байна. 2017 онд энэ тоо улам өсөх хандлагатай байгаа юм.
 
Хар тамхи хэтрүүлэн хэрэглэх нь 50-аас доош насны америкчуудын үхлийн гол шалтгаан нь болоод байна гэж Ерөнхий прокурорын орлогч Род Розенштайн мэдэгдсэн байна. "Хар тамхинд донтох явдал нь гэр бүлийг, улс орныг бүхэлд нь сүйрүүлж байна" гэж тэрбээр Хар тамхитай тэмцэх агентлагийн ажилтнуудтай хамтран хийсэн бага хурлын үеэр хэллээ. 
 
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ бага зэрэг өссөн талаар ярьж байгаа юм биш. Харин хар тамхи хэтрүүлэн хэрэглэх явдал аюултай түвшинд хүрээд байгаа тухай ярьж байна. Хоёр сая гаруй америк иргэд хууль журмын дагуу олгож буй өвчин намдаагч эмнээс хамааралтай болжээ. Эдгээр эмнүүдийг удаан хугацаагаар уугаагүй үед хүмүүс түүнийг нэхэж, донтсон байдалтай болдог. Бидний өмнө тулгарч буй маш том аюул бол пентанил гэдэг хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар их хэмжээгээр үйлдвэрлэж байгаа явдал юм" гэжээ.  
 
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг