sonin.mn
АСТАНА./КАЗИНФОРМ/. Их Британийн иргэн эмэгтэй Моник Жеффри /Monique Jeffrey/ инээж байгаад хүзүүгээ гэмтээжээ. Тэрбээр таван жилийн өмнө найтаалгах үедээ мөн ийм бэртэл авч байсан аж.
 
М.Жеффри ярихдаа "ажил дээрээ байх үед миний хүзүү өвдөж эхэлсэн, тэгээд цаг орчмын дараа хамт ажилладаг хүн маань инээдтэй юм ярихаар нь дагаад инээтэл хэрэг бишидсэн" гэлээ. Эмэгтэйг тэр даруй эмнэлэгт хүргэж шинжилгээ хийхэд түүний хүзүүний хуучин гэмтэл нь сэдэрсэн нь тодорхой болсон байна.
 
Эхний удаад М.Жеффри таван жилийн өмнө орон дээрээ хэвтэж байгаад найтаатал хүзүү нь гэмтжээ. Толгойгоо огцом хөдөлгөсний улмаас хүзүүний хоёр үе гэмтсэн байна. М.Жеффри өндийж чадахгүй байсан хэдий ч нөхөр рүүгээ мессеж илгээн түргэн тусламж дуудуулжээ. Тэрбээр 14 долоо хоногийн хугацаанд толгойн хөдөлгөөнийг хязгаарладаг хүзүүний тусгай аппарат зүүхээс аргагүй болсон байна.
 
“Одоо би дахин инээж эсвэл найтааж огт болохгүй. Цаашдаа ямагт болгоомжтой байх хэрэгтэй боллоо” хэмээн М.Жеффри ярьжээ.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг