sonin.mn

Эрдэмтэд өөх тосыг 3 цагаан хорын нэг гэж нэрлэн хоол хүнсэндээ багаар хэрэглэхийг зөвлөдөг билээ. Үнэндээ хүний бие махбодид өөх тос хортой боловч маш их хэрэгтэй гэдэгт эргэлздэг хүмүүс цөөнгүй байгаа тул өөх тосны солилцоо, түүний ашигтай талуудыг сайтар мэдэх нь чухал юм. Өөх тосгүйгээр амьд биеийн физиологийн болон биохимийн олон үйл ажиллагаа явагдах боломжгүй бөгөөд эд эсэд хэрэггүй бүтээгдэхүүн гадагшлах нь удааширдаг.

 

Өөх тос нь тосонд уусдаг АДЕ группийн аминдэмүүд болон тосны хүчлүүдээр бие организмыг ханган , арьсны гадаргууг хатахаас хамгаалж чийгийг хадгалдагаас гадна хүний тархины болон ой санамжийн үйл ажиллагаа , анхаарлын төвлөрөл зэрэгт хангалттай хэмжээгээр шаардлагатай байдаг. Хэрвээ хүн өөх тосыг их хэмжээгээр хязгаарлах юм бол бие махбодид зайлшгүй хэрэгцээтэй олон даавар, фермент, нэгдлүүдийн хэмжээ багасч, эрүүл мэндийн байдал огцом мууддаг ба эдгээр нэгдлүүдийн олонх нь бие махбодид нийлэгждэггүй заавал гаднаас хоол хүнсээр дамжин ордог онцлогтой.

 


Өөх тос нь хүний илчлэгийн эх булаг боловч таргалалттай бас л холбоотой. Ийм учраас айлын эзэгтэй та гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд хоолны хуваарьтаа байгаа өөх тосоо нягталж нэг үзээрэй. Өөх тос нь амьтан ургамлын гаралтай, хатуу шингэн, царцдаг, царцдаггүй гээд маш олон янз байдаг бөгөөд өөх тосны хор, ашиг нь зөвхөн хоолны найрлаганд байгаа түүний тоо хэмжээ болон бүрдлээс хамаардаг. Аль ч өөх тос нь эерэг, сөрөг хоёр талтай.

 

Өөх тоснь 3 атомт глицерин болон өөхний дээд хүчлүүдийн нийлмэл эфир бөгөөд ханасан болон ханаагүй тос гэж ангилагддаг. Ханасан өөх тосонд амьтны гаралтай (гахай, үхэр, хонь, шувуун мах, сүүны өөх тос..), ургамлын гаралтай (цууны,стерины, пальмитины тос..) тосууд ордог ба хатуу, тасалгааны хэмд царцдаг бол ханаагүй өөх тосонд


ихэвчлэн ургамлын болон далайн бүтээгдэхүүний гаралтай, цөөн тооны амьтны гаралтай царцдаггүй шингэн тосууд ордог.
Тэгвэл хүн эрүүл байхын тулд хичнээн хэмжээний өөх тос өдөрт хэрэглэх шаардлага байна вэ? Хоол судлаач эрдэмтдийн зөвлөсөнөөр хүний өдрийн хоолны нийт калорийн 30 % нь өөх тос байвал зохимжтойгоос гадна өөхний хүчил талаас нь үзвэл 30% нь ханасан, 60 % нь дан ханаагүй, 10% нь давхар ханаагүй тосны хүчлүүд найрлаганд нь орсон хүнсний бүтээгдэхүүд хэрэглэх шаардлагатай гэжээ.

 


Байгалийн гарал талаасаа 70% нь амьтны гаралтай, 30%
нь ургамлын гаралтай өөх тос байх хэрэгтэй. Яагаад вэ? гэвэл нь агмьтны өөхөнд олон ханаагүй тосны хүчлүүд байдаг бөгөөд өдрийн хэмжээндээ тааруулан шингэлт илүү сайн бүтээгдэхүүнийг сонговол ашигтай байдаг байна. Царцдаггүй өөх тосыг Омега 9 дан ханаагүй тосны хүчлүүд, Омега 3 ба Омега 6 олон ханаагүй тосны хүчлүүд гэж ангилдаг ба эдгээр шингэн тоснуудын хүний бие организмд гүйцэтгэх үүрэг нь маш их юм.

 

Жишээ нь зүрх судасны үйл ажиллагаанд тустай. Ханаагүй тосны хүчлүүд нь цусны судасны хананд үүссэн холестриныг уусгадаг учир зүрхний булчингийн ажил сайжирч тархи, холбогч эд холбоосууд , булчингууд болон бусад эрхтэнүүдийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлснөөр судасны уян хатан байдал, цусны бүрдэлийн чанар нэмэгдсэнээр судас хагарах , бүлэн үүсэх нь багасах магадлалтайгаас гадна цусны даралт буурдаг.

 

Омега 3,6,9 өөхний хүчлүүд нь элэг гэмтэхээс сэргийлэхэд тустай учир элэг хамгаалах бэлдмэлүүдийн найрлаганд ордог. Мөн ханаагүй тосны хүчлүүд нь хавдрын болон харшлын гаралтай эмгэгүүд, үрэвслийг бууруулах, биеийн дархлааг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөх тосыг хэрэглэхдээ байгалийн гаралтай өөх тосыг сонгон хэрэглэвэл илүү үр дүнтэй.

Н. Сэргэлэн
Эх сурвалж:”Алтан Чагнуур”