sonin.mn
ДАККА. /ВВС/. “Мора” хар салхи дайран өнгөрсний улмаас Бангладешийн зүүн өмнөд эрэгт ширүүн бороо орж, хүчтэй салхи дэгдсэн байна.
 
Цаг уурчдын мэдэгдсэнээр, өнөө өглөө тус улсын загас агнуурын боомт хот болох Кокс-Базар болон Читтагонг хотыг 117 км/ц-ийн хүчтэй хар салхи дайрчээ.
 
Хар салхины улмаас нэг сая гаруй хүнийг хоргодох байрууд руу нүүлгэн шилжүүлсэн байна.
 
“Мора” хар салхи өнөөдөр Энэтхэг болон Мьянмар улсын нутгийн зарим хэсгийг дайрах төлөвтэй байна.
 
 
 
Энэ хар салхи өнгөрсөн долоо хоногт Шри-Ланк улсыг дайран өнгөрсний дараа ширүүн бороо орсноор үер болж, хөрсний нуралт үүссэний улмаас 180 гаруй хүн амиа алдсан билээ.
 
Бангладешт "Мора"-гийн улмаас ямар хэмжээний хохирол учирсан нь одоогоор тодорхойгүй байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг