sonin.mn
ЖЕНЕВ. /ВВС/. Тагнуулч Жеймс Бондын дүрийг бүтээж байсан Их Британийн жүжигчин Рожер Мур 89 насандаа өөд болжээ.
 
Р.Мур өчигдөр Швейцарь дахь гэртээ хорт хавдрын улмаас нас барсан тухай түүний ар гэрийнхэн мэдэгдлээ.
 
Лондонд төрсөн тэрбээр 1950 онд АНУ-д нүүн очиж, кино жүжигчин болж байжээ.
 
1970-аад оны үед тэрбээр Жеймс Бондын дүрийг бүтээж байсан юм. Р.Мур цуврал киноны долоон ангид, тухайлбал “Амьдар эсвэл үх” болон “Надад хайртай тагнуулч”-д тоглосон билээ.
 
Тэрбээр 1991 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн сайн санааны элч болсон бөгөөд өлсгөлөн болон бусад хүнд хэцүү нөхцөл байдлын улмаас зовж шаналж буй хүүхдүүдэд туслах кампанит ажил өрнүүлж байжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг