sonin.mn
БЭЭЖИН./TASS/. Хятадын "Alibaba" интернет компанийн “Ant Financial” охин компани Хятадад төлбөр төлөгчийг нүүр царайгаар таньдаг биометрик технологийг ашиглан шинэ төрлийн төлбөрийн системийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай Синьхуа агентлаг мэдээллээ.
 
“Одоогийн байдлаар туршилтын үе шат дууссан ба ойрын үед уг шинэ технологийг практикт хэрэглэж эхэлнэ” хэмээн инновацын төслийн компанийн тэргүүн Жэнь Зидун ярьжээ.
 
Түүний ярьснаар, хэрэглэгч нь худалдан авалтын төлбөрөө хийхийн тулд худалдагчид нүүрээ харуулан сканердуулж, гар утасныхаа дугаарын сүүлийн дөрвөн тоог оруулах ёстой. Луйврын эрсдлийг гаргахгүйн тулд таниулах программ нь төлбөрийг зальт этгээд гэрэл зураг эсвэл видео ашиглан хийж байгаа бус харин амьд хүн төлбөрийг шилжүүлж байгаа гэдгийг программд баттай таниулах ёстой юм.
 
Иймд дэлгүүрээс юм авахдаа энэ аргаар төлбөрөө хийх хүмүүсийг нүүрээ үрчийлгэх, нүдээ ирмэх эсвэл зүгээр толгойгоо хөдөлгөхийг зааварчлах ба ингэснээр таниулагч машин дүн шинжилгээ хийсний үндсэн дээр худалдан авалтыг баталгаажуулах ажээ. 
 
Энэ шинэ технологийг Хятадын зах зээлд яг хэзээ гаргах нь тодорхойгүй байгаа боловч тухай  эрх баригчид шинэ санаачилгыг дэмжсэн төдийгүй Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны 10 хосгүй инновацийн бүтээлийн жагсаалтанд оруулсан байна.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг