sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Замын цагдаагийн албаны зохицуулагч нарын сургалт-2017' сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төвд 2017.05.16-19-ний өдрүүдэд боллоо. Сургалтанд нийслэл, орон нутгийн Замын цагдаагийн хэлтэс, тасаг /хэсэг/-ийн нийт 30 зохицуулагч хамрагдаж, хууль эрх зүйн болон мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ. Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсээс 'Орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, хяналт шалгалтыг зохион явуулах үйл ажиллагаа', 'Цагдаагийн албаны тухай хууль', 'Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам' зэрэг хяналт шалгалтыг явуулах арга тактикийг боловсронгуй болгох сэдэвт сургалтуудыг явууллаа.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг