sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг АТГ-ын комиссар Б.Батболдын биед халдсан гэх хэргийн шүүх хурал  завсарлалаа. Гэвч шүүх бүрэлдэхүүн завсарлагааны дараахан энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хавтаст хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргалаа. Түүнд Монгол улсын эрүүгийн хуулийн 230.1-д зааснаар буюу Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх явцад хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж,  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэх саналтайгайр шүүхэд шилжүүлсэн байдаг. Яллагдагч Б.Эрдэнэбат нь Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтарсан тушаалын дагуу томилогдсон Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч, комиссар Б.Батболдыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ширэндэвийн 2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр баталсан "Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "............." дахь зуслангийн байр"-нд нэгжлэг хийх зөвшөөрлийн дагуу мөн өдрийн 12:00 цагийн орчимд түүний гэрт нэгжлэг хийж, төрийн албан хаагчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ  гүйцэтгэж байхад нь түүнийг алгадаж, хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогдсон байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг