sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ УБХЦГ-аас нийслэл хотын хэмжээнд “Дугуйт эргүүл” ажиллаж эхэлжээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Дугуйт эргүүл” ажиллах шийдвэрийг НИТХ-аас баталснаар ийнхүү хэрэгжиж эхэлсэн байна. Нийслэлийн цагдаагийн газар “Эргүүл” хөтөлбөр боловсруулан энэхүү “Дугуйт” эргүүл ажиллуулах болсон гэж мэдээллээ.
 

 

Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг