Монгол хүн бүрийн үзэх ёстой наадам

Нийтэлсэн: 2017-05-19 10:09:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/ " Монгол бидний бахархал" сэдэвт яруу найргийн наадам болох гэж байна.
Уг наадмыг " Цадигт чимээ" ТББ, " Дэвшилтэт үндэстний хөгжлийн холбоо", " Монгол" цахим бүлэг санаачлан хамтран зохион байгуулж байгаа юм.
Эх оронч сэтгэлгээ, эх орон, өв уламжлал, ёс заншлаараа бахархах үзлийг дэлгэрүүлэх , төлөвшүүлэх, хөгжүүлэх үйлсийг залуучууд, яруу найрагчдын оролцоотой сурталчлах зорилго бүхий өндөр шагналын сантай энэ наадам гурван үе шаттай болж, 16 нас хүрсэн хэн ч байсан нээлттэй оролцох, 24 мөрөнд багтаасан шүлгээрээ уралдах боломжтой. Энэ 05 дугаар сарын 01-30-ны хооронд шүлгээ " Цадигт чимээ" цахим хуудсаар дамжуулан хүлээн авч шүүгчдээр шүүлгээд эхэлчихжээ.
Шилдэг 9 шүлгийг шалгаруулж 5 сая төгрөгийн санд багтаан шагнах юм байна.
 
Уралдаанд оролцсон бүх шүлгээр ном хэвлүүлж, Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх бүх сургуульд үнэ төлбөргүй таарах буянтай ажлыг бас хийнэ. Наадмыг зохион байгуулагчдын хэлж буйгаар "Монгол хүн бүрийн үзэх ёстой наадам" гэнэ. Шалгарсан шүлгийг бас "Монгол", " Цадигт чимээ" группын 60, 000 гишүүдэд хүрч сурталчлагдах боломжийг ч нээж буй онцлогтой. Ийм сайхан яруу найргийн наадамд эх орноороо бахархдаг хүн бүхэн оролцож болох нь ээ!
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: