"Times square" орчимд байсан хүмүүс рүү автомашин дайран орсны улмаас нэг хүн амиа алджээ

Нийтэлсэн: 2017-05-19 09:40:22

НЬЮ-ЙОРК. /АР/. Пүрэв гарагийн үдээс өмнө АНУ-ын Нью-Йорк хотын “Times Square” талбай орчимд явж байсан явган зорчигчид руу нэгэн автомашин маш хурдтайгаар дайран орж ирсний улмаас нэг эмэгтэй амиа алдаж, 22 хүн гэмтэж бэртжээ.
 
Энэ хэрэгт холбогдуулан 26 настай тэнгисийн цэргийн хүчний алба хаагчийг саатуулсан байна.
 
Нью-Йорк хотын жуулчид олноороо очдог тус талбайн нэг урсгалтай гудамжинд дээрх автомашин гэнэт бүтэн эргээд, урсгал сөрөн давхисан байна. Дараа нь чиглэлээ өөрчлөн явган хүний зам руу орж, хүмүүсийг мөргөжээ.
 
Гэмтэж бэртсэн 22 хүний долоо нь нэлээд хүнд гэмтэл авсан байна.
 
Нью-Йорк хотын дарга Билл де Блазио хэргийн газарт очин сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “энэ хэргийг террорист халдлага гэж үзэх үндэслэл байхгүй байна” гэв.
 
Эх сурвалжуудын мэдээлснээр, баривчлан саатуулах үед автомашины жолооч нь мансууруулах бодис хэрэглэсэн байжээ.
 
Г. Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

2 сэтгэгдэл харуулж байна        

  1. Хүний эрх гээд марихуан зардаг газар ийм юм бараг тодорхой. Хар тамхитай байлдаж байгаа муу Филлипин ерөнхийлөгчийн зөв

    зочин, 2017-05-19 11:41:45, 103.10.21.39Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Америк цэрэгууд байнга дайнд оролцдог уунээсээ болоод сэтгэцийн гачигтай болчихдог.Яаж эмнэлэг сэтгэл зуйч, эрдэмтэд тусалж чадаагуй байгаа.Олон дайны айдас хумуусийн ухэл Найз ноходийнх нь ухэл зууднээс нь салдаггуй.Цэрэгийнхэн архичид тахир татуу сэтгэц эмгэгтэй болж хоцордог.Америкийн цэоэгт голдуу ончин ядуу нийгэмийн хамгийн доод даврагынхан элсдэг.Ямар дундаж тувшиний хумуус хуухэдээ цэрэгт илгээхгуй

    Зочин, 2017-05-19 12:17:37, 172.56.13.200Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: