sonin.mn
МОСКВА./TASS/. ЗХУ-ын сансрын нисэгч, ЗХУ-ын хошой баатар Виктор Горбатко лхагва гарагт Москва хотод 83 насандаа таалал төгслөө. 
 
“В.Горбатко өнөөдөр өглөөний 4 цагт нас барсан. Сүүлийн үед түүний бие тааруу байсан бөгөөд тэрбээр сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Мандрыкийн эмнэлгийн сэхээний тасагт хэвтэж байгаад өнөөдөр нас барсан” гэж эх сурвалж мэдээлжээ.
 
Түүнийг 19-ний өдөр Мытищи хот дахь оршуулгын газарт оршуулна.
 
Виктор Горбатко 1934 оны 12 дугаар сарын 3-нд төржээ. Тэрбээр 1960 онд сансрын нисэгчдийн анхны отрядын бүрэлдэхүүнд орж байжээ. В.Горбатко 1969, 1977, 1980 онуудад сансарт гурван удаа нисчээ. Үүнээс гадна тэрбээр 1970 онд Дэлхий дээр байгаа хүмүүс болон сансрын хөлгийн багийнхны хооронд түүхэнд анх удаа болсон шатрын тоглолтод оролцож байсныг нь үнэлэн түүнийг ЗХУ-ын Шатрын төв клубын хүндэт гишүүнээр сонгож байв.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг