Энэтхэг хүү хамгийн хөнгөн хиймэл дагуулыг зохион бүтээжээ

Нийтэлсэн: 2017-05-16 15:56:45

ШИНЭ ДЕЛИ. /BBC/.   Дэлхий дээрх хамгийн хөнгөн жинтэй хиймэл дагуулыг Энэтхэгийн нэгэн хүү зохион бүтээсэн бөгөөд ирэх 6 дугаар сард АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /НАСА/ тойрог замд оруулах гэж байна.  
 
Рифат Шаарүүк гэдэг хүүгийн бүтээсэн 64 гр жинтэй төхөөрөмж НАСА-гийн ивээн тэтгэсэн нэгэн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн байна. 18 настай хүүгийн ярьснаар, түүний гол зорилго нь 3D хэмжээст хэвлэгчээр хэвлэсэн сайжруулсан полимер төхөөрөмжийг ажиллуулах явдал гэнэ.
 
Рифатын ярьснаар, түүний зохион бүтээсэн төхөөрөмж тойрог замд нам өндөрт дөрвөн цагийн нислэг үйлдэн даалгавраа гүйцэтгэх аж. Энэ хугацаанд хамгийн хөнгөн жинтэй хиймэл дагуул сансрын жингүйдлийн нөхцөлд 12 минут орчим ажиллах гэнэ. 
 
Хиймэл дагуулыг Энэтхэгийн сансрын хөтөлбөрийг санаачлагчдын нэг болох ерөнхийлөгч асан Абдул Каламын нэрээр “KalamSat” гэж нэрлэсэн байна.
 
Түүний төслийг НАСА болон idoodle гэдэг боловсролын компанийн зохион байгуулсан Cubes in Space нэртэй сорил тэмцээний үеэр сонгон авчээ.
 
Залуу эрдэмтэн Рифат бол Тамил Наду дахь нэгэн жижиг хотын уугуул бөгөөд одоо Энэтхэгийн Ченнай хотод төвтэй “Space Kidz India” гэдэг байгууллагад ахлах судлаачаар ажиллаж байна.
 
“KalamSat” бол түүний анхны бүтээл биш юм. Тэрбээр  15 настайдаа залуу зохион бүтээгчдийн улсын уралдаанд оролцож, гелийн цаг уурын бөмбөлөг хийж байсан ажээ.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

2 сэтгэгдэл харуулж байна        

  1. Монголчууд өөрсдийгөө тэнгэр гаралтай гэж магтаад энэтхэгүүдийг халтар гэж дорд үзнэ. Гэтэл тэр халтар энэтхэг хүү нь хиймэл дагуул хийж байдаг.

    Зочин, 2017-05-17 11:15:19, 103.229.120.111Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Мундаг юмаа

    Зочин, 2017-05-17 12:12:08, 43.242.242.122Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: