Урааны сургамж

Нийтэлсэн: 2017-04-26 10:31:35

 Одоогоос 31 жилийн тэртээ 1986 оны 4 сарын 26-ны шөнө Украинд Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрч шатан хэдхэн хормын дотор  онц аюултай цацрагт идэвхт бодисууд  агаарт их хэмжээгээр цацагдсан юм. Хорт цацрагийн хөнөөл тоймгүй их тул түймрийг дэлхий нийтэд зарлалгүйгээр чимээгүйхэн унтраах гэж Оросууд  тэр үед эрвийх дэрвийхээрээ үзсэн. Аюулыг дийлэлгүй маргаашаас нь эхлэн станцаас 30 км-ийн доторхи тойрогт орших хот тосгодын хүн амыг яаралтай нүүлгэн шилжүүлж байж билээ. Атомын цахилгаан станцын түүхэнд гарсан хамгийн том энэ гамшгийн талаар хангалттай тоо баримтууд дурьдагдсаны нэгэнд “энэхүү дэлбэрэлтийн уршгаар 1945 онд Японы Хирошима хотод хаясан атомын бөмбөгөөс даруй 400 дахин их цацрагт бодис орчиндоо тархсан” гэж дүгнэсэн байдаг. 
Цацраг идэвхт бодис агуулсан үхлийн бараан үүл салхины чигийн дагуу туугдаж Белорус, Украин, цаашлаад Швед, Финлянд, зүүн Европ орнууд бүр АНУ-ын зүүн эргийн хотуудад хүрсэн байна.
 
 Цөмийн хүчтэй хордлогод  хамрагдсан нутагт амьдарч байсан 200 гаруй мянган хүнийг тухайн үед яаралтай нүүлгэн шилжүүлсэн боловч энэ бүс нутагт амьдарч байсан 10 сая шахам хүн цацрагт идэвхт бодисын тунгаас ямар нэг хэмжээгээр хүртсэн юм билээ. Бүр хойд туйлд амьдардаг цаатнууд хүртэл цацраг шингэсэн хөвд хүртсэн цаа бугынхаа сүүгээр дамжин хордсон нь хожмын судалгаагаар тогтоогдсон байдаг. Дэлбэрч сүйдсэн станцын дээрээс нисдэг тэргээр мянга мянган тонн хар тугалга асган хэдэн арван метр зузаан бетоноор хучсан ч энэ авсан дотор явагдах цөмийн урвалыг зогсоох ямар ч боломжгүй учир хэзээ нэгэн цагт үхлийн гамшигт туяа дахин  тархаж эхлэхийг  хэн ч үгүйсгэдэггүй. Учир нь урааны хагас задралын үргэлжлэх хугацаа 4.5 тэрбум жил тул энэ дэлхий сөнөсөн хойно л энэ гал бүрмөсөн унтарна гэсэн үг.
 
 Ослын хор хохирлын дүнг мөнгөөр тооцон илэрхийлэх ямар ч боломжгүй нь хэнд ч ойлгомжтой.  Тэр үед дэлбэрэлтийн голомтонд өдөр шөнөгүй ажиллан амьд тамтай нүүр тулсан  мянга мянган дайчдын 60000 гаруй нь өнөөдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.  Гаж төрөлтүүд, нярайн эндэгдэл  энэ бүс нутагт эрс ихэссэн ба төрөл бүрийн хорт хавдраар өвчлөгсөд ялангуяа бамбай булчирхайн хорт хавдар өргөн түгээмэл болж байгаа талаар ДЭМБ тогтоосон. Уг бүс нутагт 300 шахам мянган хүн хорт хавдраар өвчилсөн  мөн энэ тоо цаашдаа улам өсөн нэмэгдэх хандлагатай байгаа талаар Оросын “Green Peace” байгууллагаас  мэдээлсэн байдаг.  Хүмүүний мэдрэхүйн таван эрхтэнд үл мэдрэгдэх хорт бодис өнөө хүртэл  хөрсөнд шингэн хадгалагдаж, тэндээсээ өвс ургамал, агаар усаар дамжин  бидний бие махбодид чимх чимхээр шингэж,  чимээгүй үхлийг далласаар буй.  Иймээс ч Европын  зарим орнууд Украин, Белорус, ОХУ-ын цацрагийн хор тархсан бүс нутгуудаас  зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахыг хориглож байлаа. Гэтэл өнөөдрийг хүртэл манай их гарын наймаачид тэндээс чихэр, элсэн саахрыг тонн тонноор нь зөөсөөр л байгаа нь нууц биш билээ.
 
 Дэлхийн олон нийтээс энэ аймшигт ослыг нуух болсон шалтгаан оросуудад олон байлаа. Гол нь Чернобылийн АЦС нь Украинд баригдсан эрчим хүчний анхны том байгууламж байсан ба энд осол гарснаар асар их хөрөнгө оруулалт хийгдэж баригдчихаад ашиглалтанд ороогүй байсан хэдэн арван АЦС-ууд үүд хаалгаа өнөөг хүртэл барихад хүргэсэнд оршино. Мөн АЦС-тай холбоотой бүх мэдээллүүд нь улсын өндөр зэрэглэлийн нууцлалд ордог байсан ба энэ талаархи хууль тогтоомжоо ОХУ 1998 онд өөрчилсөн юм.
 
 Чернобылийн энэ осол дэлхий нийтийг нэг хэсэгтээ шоконд оруулсан бөгөөд  ЗХУ болоод бусад орнуудад эрчимтэй хэрэгжиж байсан атомын цахилгаан станцыг барьж байгуулах ажил үндсэндээ зогсонги байдалд орсон юм. Ялангуяа Германы “Ногоонтнууд” атомын станцын эсрэг  маш хатуу бодлого явуулж байсны дээр 1986- 2002  оныг хүртэл  дэлхийн орнуудад нэг ч атомын цахилгаан станц шинээр баригдаагүй юм.  Гэвч өнөөдрийн байдлаар дэлхийн 31 оронд 440 АЦС ажиллаж дэлхийн цахилгаан эрчим хүчний 15 хувийг дангаараа үйлдвэрлэж байна.
 
 Манай зарим эрх баригчид одоо хүртэл Монгол улс өнөөдөр урааныхаа нөөцөөр дэлхийд  толгой цохиж байгаа талаар ярьж, бичиж энэ баялагийг олзворлож эхлэх юм бол бид хэд тэнгэрийн умдаг атгах мэтээр аашилж аяглаж байна. ОХУ, Франц, Хятад тэргүүтэй цөмийн зэвсэгтэй орнууд   манайх руу хошуурах хандлага байсаар байна. Францын “Арева” эх оронд минь ирээд эзэн суучихлаа. Ер нь зарим нөхдийн уран үгээр донгодоод байгаа ураан гэж чухам юу юм бэ, энэ тийм ховор, үнэтэй цэнэтэй эд юм уу гэж олон хүн асуудаг.
 
 Ураан тийм ховор эд үү гэвэл огт үгүй. Хаана ч очоод нэг тонн шороог захын нинжагаар аятайхан “угаалгаж” чадвал нэг грамм урааныг төвөггүй ялгаж авч болно. Өөрөөр хэлбэл бидний гишгэж байгаа газар дэлхийд маань агуулагдаж буй ураан гэгч металл алт мөнгөнөөс  ч арвин их эд аж. Дэлхийн 20 км зузаан давхаргад  300 их наяд буюу гурвын ард 14 тэг тавьсантай тэнцэх хэмжээний тонн ураан байгаа гээд бод доо.  Бүр ойрхоноос харвал  Монголын уул толгодоор дүүрэн барзайж байдаг боржин чулууны тонн тутамд 25 грамм ураан агуулагддаг гэвэл та үнэмших үү? Энэ хэмжээний ураан нь 125 тонн нүүрстэй тэнцдэг учир ирээдүйн энергийн асар их эх үүсвэрийг боржингоос гаргаж авч болохыг тооцчихоод энэ чулууг яаж үр ашигтай  “шатааж”  болох талаар газар газрын эрдэмтэд толгойгоо “гашилгацгааж” байна. Нүүрс, нефьт дуусчихлаа гэхэд хүн төрөлхтөнийг дахиад хэдэн сая жил хангах энергийн нөөц чухам энд байгаа аж. 
 
 Манайх руу овоо хараагаа чиглүүлчихээд байгаа ОХУ ураанаар тийм их ядуурчихсан орон уу гэвэл огт үгүй. Тэд өнөөдөр нөөц болоод олзворлолтоор дэлхийд дөрөвт жагсдаг ба бидний хөрш зэргэлдээ Байгалийн хязгаараас хэрэгцээт урааныхаа 90 гаруй хувийг гаргаж авдаг. Жижигхэн Буриадад л гэхэд урааны 13 орд газар байгаагаас ганцхан Хиагтын уурхай нь 27000 тонн буюу 40 жил ашиглах нөөцтэй гэсэн.  1.5 сая тонн урааны нөөцтэй Казахстан улс сүүлийн жилүүдэд  10 гаруй мянган тонн урааны исэл олборлож энэ салбартаа дэлхийд тэргүүлж байна. Нөгөө талаас нэг кг урааны исэл 100 гаруйхан ам.доллар гээд бодохоор тэгж ухаан алдаж харайгаад байхаар өндөр үнэтэй, ховор эд огт биш гагцхүү  цэрэг, стратегийн өндөр ач холбогдолтой учраас л цөмийн зэвсэгтэй том орнуудын  хооронд өрсөлдөөн явагдаад байна гэдэг нь эрүүл ухаантай хэн бүхэнд тодорхой.
 
 Ураан бусад төрлийн ашигт малтмалын ордуудад ихээхэн хэмжээгээр агуулагддаг, бүр тэр бүү хэл манай Багануурын нүүрсэнд ч энэ элемент багагүй байгаа талаар анх уурхай ашиглалтанд орох гэж байх үеэр шуугиан дэгдэж байсныг би санаж байна. ӨАБНУ гэхэд л дөнгөж 0,01%-ийн бага агууламжтай хүдрээс ураан гаргаж авах гэж багагүй алдагдалд ордог мөртлөө дагалдаж гарах алтнаас нь ашгаа нөхөж олж авдаг гэнэ лээ. 2008 оны зун миний бие Буриадын их сургууль, болон АНУ-ын хэсэг эрдэмтэн судлаачдын хамт  Сибирийн өтгөн тайгаар явж байхдаа урааны уурхай бүхий “Красный Чикой” хэмээх жижиг тосгоны иргэдтэй уулзсан юм.   Энэ уулзалтанд тосгоныхон бараг бүгдээрээ цуглаж маш олон асуулт тавьж үг хэлж байлаа. Елена Федоровна гэх нэг эмээ:
 
 40 жилийн өмнө Эрхүүгийн АУДС-ийг төгссөн цэл залуу эмч би энэ нутагт ирж тосгоныхныг нэгд нэггүй эмнэлгийн үзлэгт хамруулж билээ. Тэр үед энэ мужид 60 гаруй мянган хүн ажиллаж амьдарч байсан ба үзлэгний дүнгээр 300 гаруй хүн сүрьеэтэй, 30 гаруй хүн хорт хавдартай гарч байсан юм. Сүүлийн үед эндхийн залуучууд тосгоноо орхин хот суурин газар руу шилжин нүүснээр мужийн хүн ам гурав дахин цөөрч 20 гаруйхан мянга болжээ. Гэтэл өнөөдөр сүрьеэтэй хүний 30 болтлоо буурсан хирнээ хорт хавдартай хүний тоо 300 хол давсан байна. Энэ өвчнөөр өвчлөгсөд залуужиж байгааг хараад би үнэхээр санаа зовж байна” гэлээ.
  “Үер” киноны гол баатар Михаилыг санагдуулам өндөр том биетэй нэг өвгөн босож ирснээ “Би Сибирийн их ой тайгад насаараа байгаль хамгаалагч хийн энэ сайхан  онгон байгальд хаа ч байхгүй цэвэр агаараар амьсгалж, харзны хүйтэн усаар ундаалж байсан хүн. Гэтэл өнөөдөр тархины хавдар тусаж жилд 10 гаруй мянган долларын эмчилгээ хийлгэдгийн ачаар одоо амь тээж явна. Энэ нутгийг ураанаар хордуулсныхаа бурууд миний эмчилгээний зардлыг улсаас 100 хувь даадаг. Би ч яахав өнгөрсөн хүн, үр ач нараа л яах бол гэхээс маш их айж байна. Харин ах дүү Монголчуудад маань  энэ хороор хамаагүй оролдохын хэрэггүй гэсэн миний үгийг заавал дамжуулаарай” хэмээн чанга чангаар хашгачин ярьж байсан.  
 
 Эерэг тал нь гэвэл энергийн гайхамшигтай эх булаг, эсрэг талаас нь нягталбал нүдэнд үл үзэгдэх аймшигт хорт туяа цацруулдаг ураан хэмээх Менделеевийн үелэх системийн 92-т жагсдаг энэ элементтэй хүн төрөлхтөн анх 200 гаруй жилийн өмнө нүүр учирчээ. Хар тугалганаас бараг хоёр дахин хүнд,  гангаас  хатуу, газрын гүнд хэвтэж байхдаа хэнд ч гэм хоргүй жирийн л нэг металл.  
 
Гагцхүү хүн төрөлхтөн түүнээс цацраг идэвхт изотопыг гарган авч аймшгийн   зэвсэг хийн бие биеийгээ алж талж  эхэлсэн нь өнөөдөр урааны үнийг хэд дахин хөөрөгдөж, энэ  элементийг хэн нэгнийхээ гарт оруулахгүйн тулд бие биетэйгээ үхэн хатан өрсөлдөх болсон юм.   1945 онд Америкчуудын Хирошима хот дээр дэлбэлсэн атомын бөмбөгөнд агуулагдаж байсан ганц грамм ч хүрэхгүй U235 хэмээх урааны изотопоор асаасан гал хоромхон зуур 200 мянган хүнийг үнс болгосон гашуун түүхийг дэлхий нийт одоо хүртэл мартаагүй байгаа.  Бэлдсэн баяжмал урааны ислийг ашиглан цөмийн эрчим хүч гаргаж авах технологи өнөөдөр хэдий нарийн боловсронгуй болсон ч түүхий эдийг нь хүдрээс ялгаж салгаж авах арга ажиллагаа төдийлөн сайнгүй байгаа. Ураантай газраас хүн бүхэн дагжин дайждаг, тэр бүү хэл тэндээс гаралтай хүнсний зүйлийг хэрэглэхээс ч татгалздаг. Африкийн Марокко улс өнөөдөр фосфорын бордооны түүхий эдийн нөөцөөрөө дэлхийд толгой цохидог юм. Фосфоритод агуулагдах урааны хэмжээ өндөр байдаг учраас хөрс ургамалд нь цацрагт идэвхт бодисын хэмжээ жилээс жилд ихэсч байна. Иймээс Европын Холбооны зарим улс  тэндээс жимс ногоо импортлохоо зогсоож, Казахстан улсаас авах үр тарианд ч хатуу хяналт тогтоож байна.
 
  Өнөөдөр төрийн формтой газрын наймаачид нь  ураантай гэх газруудаа лиценз гэдэг гоё нэрээр аль хэдий нь хуваагаад зарчихсан сууж байгаа. Канадын “Хаан Ресорс” компанид зарсан урааны лицензээ Оросуудын шахалтаар буцаан татсанаас болж багагүй өрөнд орсныг зарим нь аль хэдий нь мартсан байж болох.  Бид алт олж баяжина гэж хий мөрөөдөн хорин гаруй жил шороо манаргаж, адаг сүүлд нь уух ус, ургаа модгүй болж байгаа. Онгон дагшин нутаг, хүн зон, мал сүргээ харийнхантай хавсаадаж байгаад химийн бодисоор 2007 онд Хонгорыг хордуулсан. Одоо болоо юм биш үү. 
Урдаа байгаа хоёр толгойгоо мөлжиж барахгүй  мунгинаж байж, газрын гүнд  булаастай  байгаа үхлийн хороор оролдохоо боливол яасийм?. 
 
  Ш.Пүрэвсүрэн
СУРТАЛЧИЛГАА :

9 сэтгэгдэл харуулж байна        

  1. Канадын "Хаан Ресурс" компанид манай Засгийн Газар санаатай ялагдаж авилгал авсан шүү дээ. Сайханбилэг гэгч улаан луйварчны балаг дуусахгүй дээ.

    Сайханбилэгийн балаг., 2017-04-26 12:31:46, 202.9.40.173Хариу бичих

  2. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: 1. Тархи – Зүрхний судасны хатуурал нарийсал. 2. Ишеми, инфаркт /шигдээс/. 3. Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. 4. Цусыг шингэлэн, цусан дахь холестриныг бууруулна. 5. Цусан хангамж, цусны эргэлтийг сайжруулна. 6. Бусад судасны бөглөрөл болон давтан харвах зэрэг хүндрэлээс урьдчилан сэргийлнэ. ЛиЭрКан нь 100% байгалийн гаралтай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Найрлагандаа олон төрлийн ХАНААГҮЙ /ӨӨХ/ ТОСНЫ ХҮЧИЛ-ыг өндөр концентрацитай агуулсан ЭМИЙН БУС ЭМЧИЛГЭЭНИЙ бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-04-26 13:45:09, 202.179.25.84

    ИЙМ ЮМ БИЧДЭГ МАЛ МОНГОЛООС ӨӨР ГАЗАР БАЙХГҮЙ. БАЙЛАА ГЭХЭД ТЭР НЬ ЯДУУ ОРОН Л БАЙГАА. ОДОО АЦС 5 ДАХЬ ҮЕЭ ДУУСГААД 6 ДАХЬ ҮЕ РҮҮГЭЭ ОРЖ БАЙХАД 1,2-Р ҮЕИЙН ЮМ ЯРИАД СУУХ МАЛ БАЙХ Л ЮМ... ХААШДАА ХҮССЭН Ч, ЭС ХҮССЭН Ч АЦС 21-Р ЗУУНЫ ЭРЧИМ ХҮЧ БОЛНО... МАЛ НӨГӨӨ НҮҮРСЭЭ ЯРИАД ЭХЛЭХ БАЙХ...ТЭРНИЙГ ЧИНЬ ЗӨВШӨӨРӨХГҮЙ.

    Зочин, 2017-04-27 14:14:35, 112.72.15.234

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Үзэл бодлын нэг өнцөг мөөн. Гэхдээ дэлхийн 445 цахилгаан станц ажиллаад болж байхад манайд яагад болдоггүй юм бэ. Чернобыль дэлбэрсэн нь үнээн. гэхдээ тэр 445 ажиллаад болоод л бна. Тэд нар өө энийгээ хаая гэхгүй л бна даа. Мөн шар нунтаг буюу тэр урааны исэл гээд бгаа зүйлийг шороо ухаад баяжуулаад буюу бусад хэрэггүй шорооноос нь салгаад тэгээд гадаадад зарахад тэр хор чинь харин багасаад бүр зүгээр биш үү. газар дор байгаа шороог баяжуулна гэдэг нь концентрацыг нь нэмж бгаа болхоос тэнд ураан шинээр нэмээгүй биздээ.

    onom, 2017-04-27 10:42:18, 116.68.148.98Хариу бичих

  4. Үнэгүйдээд байгаа нүүрсээрээ ЦС баривал болох уу ялгаагүй л хортой гэхдээ уранаасаа арай л дээр

    Зочин, 2017-04-27 11:50:34, 202.70.43.214

    ДЦС барих мөнгө байхгүй.

    Зочин, 2017-04-27 11:54:02, 66.181.186.112

    Таны нэр:

    Тайлбар:

  5. Аливаа зүйлийг сайтар нягталж үзвээс тэдгээр нь сайн муу 2 талыг агуулж байдаг болтой. Энгийн логикоор бол хүн мах идэхгүй байвал яахав,бас их идээд байвал юунд хүргэхэв гэдэгдэй л адил. Учир иймд тухайн зүйлийг юунд хэрхэн яаж ашгилах вэ гэдэгтээ л байх. Бүр хор байвч хэрхэн яаж зохисойгоор ашгилхав гэдэгтэл учир байна.Иймээс өнгөц байдалд дүгэлт хийхшиг амар юм хаа байхав.

    Өвгөн, 2017-04-27 12:12:44, 66.181.181.90Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Уранаар оролдоод хэрэггүй бх.Өртэй.ядуу дээр өвчин үхэл нүүрэлвэл оорн түмэнд хэцүү.хатуу.Эхлээд хоёр толгойгоо мэрж мөлжвөл яасийм.Ураныг хүсээд бгаа эраэм баян нэгэн бх нь.Нүд улаан.мөнгө цагаан гэдэг бхаа..Шунал ихэдвэл шулам блно ч гэдэг.Амар амгалан бх ч бас нэг жаргал шүү.

    Иргэн, 2017-04-27 12:39:30, 202.9.40.234Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Өрсөлдөгчөө нам дарж авах гэсэн Оросын явуулга. Монголчууд өөрсөдөө цөмийн эрчим хүч ашиглаж , өөрсөдийгөө хамгаалж сурахгүй бол бусадын цөмийн бөмбөгний бай болоод дуусна шүү! Цөмийн бөмбөгтэй Хойд Солонгосыг дэлхийн хамгийн хүчирхэг зэвсэгт хүчинтэй Америк шууд эзэлчихэж чадахгүй л байна. Хятадуудад Улаанбаатараа цөмдүүлчихсэний дараа цөмийн зэвсэгтэй байх нь яалаа гэж харамсах ч Монгол хүн үлдээгүй байх бий вий!

    Зочин, 2017-04-27 15:05:47, 202.170.82.41Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: