sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Гал түймэр унтраах 35, 63 дугаар анги энэ сарын 25-наас зургадугаар сарын 15-ны хооронд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах болжээ.
 
Хаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул Баянзүрх дүүргийн Онцгой комиссын хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан байна. Тус дүүргийн 11, 20 дугаар хороо буюу Хонхор, Гачуурт тосгонд хуурайшилт ихтэй, ой хээрийн түймэр  гарах эрсдэл өндөр байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болгосон байна.
 
Мөн хуурайшилт ихтэй, салхи шуургатай үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины иш, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байхыг тус дүүргийн Онцгой комиссоос анхааруулав.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж : Монцамэ агентлаг