sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хуурайлшилтын улиралд ой, хээрийн бүсээс бугын эвэр түүхийг хориглох тушаал гаргажээ.
 
Тушаал жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ны хооронд хэрэгжих юм.
 
Он гарсаар аялал зугаалгаар явж байсан болон бугын эвэр, самар түүж буй хүмүүсийн болгоомжгүй үйлдлээс үүдэн улсын хэмжээнд 35 удаагийн ой хээрийн түймэр гарсан байна. Тиймээс иргэдийг ой, хээрийн бүсэд аялал зугаалгаар явахдаа түлсэн гал болон тамхины ишээ гүйцэд унтрааж байхыг ОБЕГ-аас анхааруулав.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж : Монцамэ агентлаг