"Сансрын нисгэгчдийн өдөрт"-т зориулсан баярын хурал Кремлийн ордонд болов

Нийтэлсэн: 2017-04-18 13:44:35

Улаанбаатар./МОНЦАМЭ/. ОХУ-ын сансрын нисгэгч Юрий Гагарин “Восток-1” хөлгөөр дэлхийн татах хүчнээс гарч, сансарт 1 цаг 50 минут орчим аялсан дэлхийн анхны хүн болсон билээ.Тиймээс жил бүрийн 4 дүгээр сарын 12-ны өдрийг ОХУ-д “Сансрын нисгэгчдийн өдөр” хэмээн тэмдэглэсээр иржээ.
1961 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Оросын ард түмний гэлтгүй хүн төрөлхтний түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал болов.
Энэ жилийн “Сансрын нисгэгчдийн өдөр”-ийг тохиолдуулан хийсэн баярын хуралдаан Кремлийн ордонд болж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нийт сансрын нисгэгчдэд баяр хүргэв. Энэхүү баярын хуралдаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа урилгаар оролцон ЗХУ-ын хоёр удаагийн баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисгэгч В.А.Жанибеков, В.В.Горбатко, “Сансар судлалын музей”-н захирал Н.В.Артюхина нартай уулзаж баяр хүргэсэн юм.
2000 гаруй хүн оролцсон баярын хуралдааны төгсгөлд  анх удаа “задгай сансар”-т гарсан ЗХУ-ын хоёр удаагийн баатар, сансрын нисгэгч Алексей Леоновын хүн төрөлхтний өмнө байгуулсан гавьяагаар сэдэвлэн бүтээсэн оросын нэрт продюссер Тимур Бекмамбетовын «Время первых» киноны нээлтийн ажиллагаа болсон юм. Уг кино нь нээлтээ хийсэн даруйдаа оросын сая сая үзэгчдийг байлдан дагуулж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинээс  өндөр үнэлгээ авч байв.
 
Москва хот
Л.Нандинцэцэг
Эх сурвалж :Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

2 сэтгэгдэл харуулж байна        

  1. энэ бээжин царайтай ардчилсан хужаа авгайг Оросууд шууд л китай гэж дууддаг.

    Зочин, 2017-04-18 15:13:36, 182.160.38.158Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Монголын засгийн газар ганц нисгэгчээ энэ хуралд оруулж чадахгүй байсан юм байх даа.

    зочин, 2017-04-18 19:29:15, 64.235.154.35Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: