Түймрийн тоо 70 хувиар өсчээ

Нийтэлсэн: 2017-04-18 11:31:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 17-ны байдлаар 30 удаа ой, хээрийн түймэр гарч, 21 мянга 816 га талбай өртсөн талаар ОБЕГ-аас мэдээлэв.
 
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 70 хувь өссөн үзүүлэлт ажээ. Ой, хээрийн гал түймрийн шалтгаан нөхцөл, шатсан га талбай, учирсан хохирлыг тогтоохоор Цагдаагийн байгууллага  ажиллаж байгаа юм. 30 удаагийн түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагын 416 албан хаагч, 42 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 127 албан хаагч, 9 автомашин, Цагдаагийн байгууллагаас 4 албан хаагч, орон нутгаас 891 иргэн, 105 ажилласан байна.
 
Хаврын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссоос аймаг, нийслэлийн Засаг дарга нарт “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар хүргүүлжээ. Мөн иргэдийг аялал, зугаалгаар орон нутгийг зорихдоо татсан тамхи болон түүдэг галаа унтрааж, галын аюулгүй байдлыг хангахыг ОБЕГ-аас анхааруулав.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж : Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: