Хойд Америкийг эрхшээгч "Хөсөгтөн" хамтлагийн аяны дөрөө мултлах нэгэн агшин буюу Монгол хөгжмийн шинэ фольклоризмын сод төлөөлөл

Нийтэлсэн: 2017-03-21 11:06:43

  “Хөсөгтөн” хамтлагийн Алан гоо эх - Таван Хөвүүн яг энэхэн цаг дор орчлон хорвоог тэр чигт нь эзэгнэх их аянд дайлаар мордоод “...орондоо орох завгүй орчилдон тэмцэж...” явна.
            Тэд энэ удаагийн “бага дайн” – аараа хойд америкийн англи хэл голлосон хоёр их гүрнийг онилжээ. Эдгээр гүрэн улсын аль аль нь манай байгалийн баялаг, үзэл сурталд технологи - ноёрхлоо нэгэнт тогтоож, харгалзах амбан сайдаа суулгах болоод удаж буй “гуравдагч хөрш” маань болсон Америкийн Нэдсэн Улс хийгээд Канад Улс юм. “Аян дайн” гэх зүйрлэл маань хүмүүн сэтгэлийг “монгол хөг дан” - гаар эзэмдэх гэсэн “энэ” гэх нүдэнд харагдах, гарт баригдах биегүй, зөвхөн сонсох мэдрэлийг цочроох зохиролт авиа эгшгийн цусгүй тулааны тухай юм.
            Хил хязгааргүй бас орчуулагчгүй шахуу, тэргүүлэгч оронд зорчих адармаат “пайз, виз” – гүйгээр дэлхий ертөнцөөр дураар зорчигч нэгэн оюун бүтээл бол “хөгжим” хэмээгч.
            “Хөсөгтөн” монголын угсаатны дууль хамтлаг (тэд цомог болон танилцуулгадаа англиар Khusugton – Mongolian Ethnic Ballad Group хэмээн тодорхойлсон байх) “Ай Ти” хэмээх товчлолтой “мэдээллийн технологийн  эрин үе” - д хөсөг тэргээр аргагүй л туулай гүйцэж мэдэхээр болтой байна.
            Өдгөөгийн Монгол орон, мал аж тойрсон хэл соёл, ахуйн зан заншил нь хойд америкийн эл хоёр их гүрний дийлэнх иргэдийн хувьд дундад эртний түүхийн амьд – “лайв”, этгээд бодот үзмэр мэт сэтгэгддэг гэхэд хилсгүй. Ер нь “Баруун” гэх ертөнцийн  нийтлэг сэтгэл төрөмж ч ийм байх.
Үүний нотолгоо нь энэхүү “экзотик” гэмээр сэрэл мэдрэмж дээр суурилж, сэдэвлэсэн урлагийн төрлийн монголыг тойрсон бүтээл “Барууны Их Урлаг” - ийн зах зээл дээр үе үехэн газар авч байдгаас харж болно. Саяханы жишээ гэхэд л Жоон Фускоогийн “Мааркоо Поолоо” (Marco Polo_2014 - 2016) цуврал (эл киноны туслах дүрийн хэсэгт тус хамтлагийн морин хуурч, хөөмэйч В. Батзориг тоглосон ба түүний зохиосон “Тал сайхан нутаг” магтаал уг кино хөгжимд эгшиглэдэг аж), Н. Айшолпан охины бодит амьдралыг өгүүлэх Оотдоо Бээлийн “Бүргэдчин охин” (The Eagle Huntress_2016) зэрэг кино бүтээлүүдийг дурьдаж болох.
            Монгол түмний маань хуур - хөгийн уламж өнө эртийн арвин баялаг шастиртай. Гэхдээ өдгөө бидний нэрлэн, ойлгож заншаад буй “монгол ардын цөөхүүл хөгжмийн хамтлаг” гэх томьёолол маань угтаа олон зуун, мянганы бус нэгэн жаранаас нэг их хэтийгүй ярих түүх юм. Учир нь бидний оюун соёл “ардын хувьсгал” - аас өмнө ба хойдхи уламжийн хувьд холбоосгүй байдгаас ийн цөөвтөр хуудастай шастир болж буй хэрэг. Мэргэн гүүш Баабартаны тэмдэглэснээр монголчуудын “..хүй нь таслагдсан...” – аас болсон нь маргамгүй.
            Манай орчин цагийн хөгжмийн амьдрал дахь “монгол ардын цөөхүүл хөгжмийн хамтлаг” – уудыг тойрсон жигтэй сонин, өрнүүн явдал өөр өөр газар оронд байсгээд болж, монгол хөгжим судалдаг угсаатны хөгжмийн судлалтан - эрдэмтэн, хөгжмийн шүүмжич нарын дунд ихэд ажил өрнөж, ажил удах шинжтэй болоод байна.
Ардын цөөхүүл хөгжмийн гурвал, дөрвөл, тавал, зургуулаар хөгжимдөх донж маяг “үхэрчин хүү - лимбэч” Л. Цэрэндорж (1908 - 1989), “хуурч” Г. Жамъян (1919 - 2008), “шанзчин” С. Мядагбадам (1925) – Ц. Дашдулам (1926 – 20..), “хуучрын” С. Цэвэлмаа (1928 - 2002), “ёочинч” Г. Дашдаваа (1937 - 2002) нарын зэрэг манай үндэстний ардын хөгжмийн зэмсгээр хөгжимдөх “мэргэжлийн шинэ дэг сургууль” – ийг үндэслэгчтэй яах аргагүй уг эх нь холбогдоно.
Эдгээр хөгжимчдийн Дэлхийн Залуучууд Оюутны Их Наадмууд, Монголын Соёлын Өдрүүдэд Өрнө ба Дорнын хосмолжсон аялгуу хөгжимдсөн монгол хөгжмийн зэмсгийн ая хөг нь “хөмөрсөн тогоон доторхи хаалттай монгол” - ын гадагш хандсан анхан дуу цуурай байлаа.   
Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгын хөгжимчин, хөгжмийн зохиолч МУГЖ Ж. Мэнд – Амар агсаны санаачилж байгуулсан “Найрамдал” ардын хөгжмийн хамтлаг тэртээ “соц. үе” – ээс гадаадын олон оронд айлчлан хөгжимдөж байсан нь “дэлхий” гэх бөмбөрцөгт дараа үеийнхэний энэ чигийн урлагийг угтан авах суурийг ивсэн байх.
“Угсаатны хөгжим, судлал” гэдэг нь ерөнхийдөө дэлхийн олон үндэстний өвөрмөцийг бүгдийг нь хамаатуулж хураасан, үндэстэн тус бүрийнх нь хөгжим ахуйн онцлогийг харгалзан судлаж, танин мэдэж дэлгэрүүлэх, нийгмийн шинжлэл – урлаг хөгжим судлалын нэгэн ай дахь ойлголт томьёолол болно. “Дэлхийн хөгжим” (англиар “World Music”) ч гэж заримдаа орлуулан хэлдэг. Тэгэхээр манай “монгол ардын цөөхүүл хөгжмийн хамтлаг” – уудын урлахуйн хөгжил хөдөлгөөн нь яах аргагүй угсаатны хөгжмийн судлалын нэгэн өвөрмөц судлагдхуун болох юмаа.
1991 оноос анх “Эгшиглэн”, дараахан нь “Уянга” (1998), “Бөртэ” (2000) хамтлагийн Герман Улсад төвлөрөн, Европ дахинд үзүүлж  эхэлсэн урлаг нь “угсаатны” (англиар “ethno”, арай дэлгэрээр “ethnic band music” нь угсаатны хөгжмийн хамтлаг болох юм) гэх тодотголтой монгол хөгжмийн хувьд цоо шинэ нээлтийн хандлагатай, цаашид нэн олон салаа мөчир бүхий ардын хөгжмийн хамтлагуудын хөгжимдөх хэв маягийн хувьсал, өрнөл хөгжлийг өдөөсөн, энэ төрөл урлагийн нэн шинэ түүхийн хөгжлийн шат, үечлэлийн нэгэн эхлэл болсон байх аа.
“Эгшиглэн”, “”Бөртэ” - чүүд“ ”хөгшин европ” – ыг монгол дуу хуураар тамгалж эхэлсэнтэй бараг зэрэгцэн, 1993 оноос Урианхайчууд буюу ОХУ – ын Бүгд Найрамдах Тува Улсын “Хун хуурт” хамтлаг  “Шинэ Ертөнц” (Америк тивийн анхан өөр нэршил) рүү уулгалан дайрч, хориод жил эрхшээсэн түүхийг энд бас өгүүлүүштэй ч энэхүү хамтлаг нь язгуур уламжлал талаа цэврээр нь хадгалсан, архираа хөөмэйд дагнан дулдуйдаж, гул барьсан, манайхны энэ маягийн төрөл хөгжмийн хамтлагийн шинэ эрэл хайгуулаас ангид, алсуур гэдгийг энд дурьдалтай.
Европын орнуудаар голчлон хөгжмийн үйл ажиллагаа явуулдаг “Хөх Монгол” (1997), “Хосоо & ТрансМонгол” хамтлаг мөн л монгол ардын хөгжмийн уламжлал талаа дагнан, мөн л хөөмэйд түшиглэх маягтай ба манай энэ төрлийн ардын цөөхүүл хамтлагууд дунд олон улс дахинд мэдээллийн “медиа” хэрэгслэлээр чамгүй өргөн сурталчилагдан тархсан нь шиг байна.
“Хосоо & ТрансМонгол” хамтлагийн ахлагч Д. Хосбаяр 2009 онд ХБНГУ – ын Ар - Ти - Эл (RTL) телевизийн “Гоц авьяастан” нэвтрүүлэгт оролцон төгсгөл шат руу нэлээд дөтөлж, герман хэлт ертөнцийн үзэгч олонд “монгол хөөмэйн урлаг” - ийг нээн таниулахад тун нэмэр болсоныг уншигчид санах магад. Д. Хосбаярын энэхүү уран бүтээлийн үйл хэрэг - сурталчилгаа нь монголын хөгжмийн урлагийн ойрхи цагийн түүхэнд дэлхийн олон сая үзэгчийн анхаарлыг нэгэн дор өөртөө татсан дээд амжилтуудын нэгэнд багтан, тэмдэглэгдэх буй за.
Энэхүү амжилтыг “Хөсөгтөн” хамтлаг 2011 онд Би – Би – Си гэх мэдээллийн дэлхийг эзэрхэгч хүчирхэг сувгаар “Хүний Орчлон” гэх цуврал концертын хүрээнд цэнхэр дэлгэцээр орон орны айл бүрийн хойморт цацагдсан нь үнэхээрийн монгол урлагийн тунхаглал, чанга хашгираан, дэлбэрэлт болсон билээ.
Буриад ая хөгт түшсэн, баруунд нэр нь гарсан этно - рок чигийн “Намгар” (2001) хамтлагийн бүрэлдэхүүнд цөөнгүй монгол хөгжимчид багтаж байсаан.
Харин тун ойрмогхоноос энэ тив нутагт голдуу “өвөрлөгч” дууч хөгжимчдөөс бүрдэх БНХАУ – ын “Анд” буюу англиар “AnDa Union” гэх язгуур болон концертын аяз хөгжимд түшиглэсэн хамтлаг энэ тив орны хөгжмийн урлагийн зах зээл дээр “америк дүрэм, хэл аялга” - аар менежментийн тун чадварлаг тоглолт хийн, Бээжингээс санхүү, бодлогыг нь илтэд бүрэн дааж байгаа маягтайгаар үе үе үзэгдэх боллоо.
Монгол ардын цөөхүүл хөгжмийн хамтлаг гэх ерөнхий далбаан дор бас “Өвөр Монгол” - чуудын маань “Хаяа”, “Боржин”, “Аврора”, зэрэг хамтлагууд дэл толгойгоо сагсалзуулсаар, “дундад иргэн” бодлого, “нанхиад” үнэр сэнгэнүүлэнхэн яваа.
 “Хөсөгтөн” хамтлаг энэ 2017 оны гуравдугаар сарын 2 – 26 – ны өдрүүдэд АНУ – ын нийслэл Вашигтон, Нью – Йорк хотын НҮБ – ийн  Төв Байр, Рубины нэрэмжит Азийн Урлагийн Музей, Берклей хотын Берклейн Их Сургуулийн Олон Улсын Ордон зэрэг 7 хот хүрээ газар болон Канад Улсын Торонто, Ванкувер, Монреал зэрэг томоохон хотуудаар нийт 14 тоглолт хийн, аялан тоглож явна. Эдгээр хот, концертын танхимууд нь эл хоёр их гүрний төр засаг, соёл, шинжлэх ухааны цөм нь болсон газрууд байна.
Тус хамтлагийнхан энэхүү аялан тоглолтынхоо хүрээнд энэ сарын 17, 18 – ны өдрүүдэд АНУ – ын Чикаго хотод хоёр тоглолт үзүүллээ.
Үүний эхний өдрийн тоглолтыг нь энэхүү бичвэрийн эзэн 1890 онд газрын тосны магнат Ж. Рокфеллерийн хандивын хөрөнгөөр анх байгуулсан хувийн өмчийн, судалгаа шинжилгээнд суурилсан, 15 мянган оюутан суралцагсадтай, 92 Нобелийн шагналтан, 13 тэрбумтан төрүүлсэн, дэлхийн их сургуулиудын зэрэглэлээр арав дугаарт яваа Чикаго Их Сургуулийн Манделийн нэрэмжит Ордон (Mandel Hall) гэх эртний Готын маягийн тансаг, сонгодог Театрын танхимд бахдан тольдох завшаан тохиов. Өдгөөгөөс гурван жилийн өмнө тус сургуулийн Төв Евро – Азийн судлалын Тэнхимд америкийн монгол судлалын “Монгол Нийгэмлэг” - ийн ээлжит эрдэм судлалын хуралд монголынхоо хөгжмийн зохиомжийн дэг сургууль – монгол дуурь, симфони, балет хэрхэн үүссэн тухай илтгэж, ном хаялцах завшаан тохиосон билээ.
Энэ их сургуулийн сургийг энд байх суугуул монголчууд маань 10 гаран жилийн тэртээгээс анх тодхон сонссон байх. Тэр цагт ёстой бүгд л “шаазан зүлгэж, хоккей нааддаг” байсан цаг. Одоо бол бүгд шахуу л “Босс” болцгоож, орох очих ёстой газруудаа бараг олж дээ.
Ийм учиртай түүх болсон юм: - Мичиган нуурын эрэгт амьдрах монголчуудын дунд “манай том баячуудын нэгэн хүүгээ их сургуульд оруулахаар чемодан дүүрэн бэлэн мөнгөтэй ирээд хотын төвийн тэнгэр тулсан шилэн орон сууцнаас нэгийг нь авч оруулжээ” гэх цуу яриа нуураас үлээх хүчтэй салхи мэт түгэн тархав. Бүгд л өөр өөрсдийн ахуйн хэлнийхээ баялаг жор, давс, хужир нэмж баяжуулсан түүх удаан явсан даа ! Зарим нь “Цагаан шонхор” – ын Энхтайван гэгч гэнэ гэх. Нэлээд хожуу мэдэхнээ Сү. Батболдын том хүүгийн тухай яриа байсан юм билээ. Ингэж эл хотод дэлхийд зартай том сургууль байдгийг энд байдаг монголчууд маань бараг анх мэдэцгээсэн байх аа !
“Хөсөгтөн” хамтлаг энэхүү тоглолтынхоо хөтөлбөрт Амазоны цахим худалдаагаар зарж байгаа “Хөсөгтөн” цомогтоо орсон “Торой Банди”, “Дөрвөн булаг”, “Охиндоо” зэрэг 12 бүтээлээсээ дийлэнхийг нь багтааж. Тус хамтлагийн энэхүү цомог, тоглолтыг нь анх үзэж, сонож буйн хувьд сэтгэл ихэд догдлов. Өмнө нь “Юу Түүв” – д байх тус хамтлагийн бичлэгийг бусдын адил олонтой харсан л даа !
Хөгжимчдийн ур чадвар, тоглолтын хувьд аргагүй гарт нь орсон байна. Мэргэжлийн хөрвөх чадвар гэж бид ярьдаг даа !? Тэд наанадаж хоёроос гурван хөгжмийн зэмсэг, дуулах, хөөмэйлэх дадлыг эзэмшсэн байгаа нь тус хамтлагийн дэлхийн сонорыг дэлдийлгэх гол хүчин зүйл байна гэж харлаа.
Тус хамтлагийн хөгжмийн зохиомж, найруулгын гол ундарга нь буриад, торгууд, уйгаржин зэрэг монголын олон ястны ардын богино дуу, ерөөл магтаал, татлага, жонон, бий биелгээ, домог, үлгэрийн ая, дайралцаа үг зэргийн төрөл зүйлс аж. Ерөөс Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр анх “Ардын Дуу Танцын Улсын Ансамбль” нэртэй байгуулагдахдаа л олон ястныхаа дуу хуур, бүжиг бүжмийг дэлгэрүүлэн түгээх урын сангийн зорилго, бодлоготой байсан билээ. Тус байгууллагаас 2008 онд урган гарсан тус хамтлаг энэхүү уламжлалаа хадгалж яваа нь оносон мэт.
“Хөсөгтөн” хамтлагийн Рубины музей дэхь тоглолтынх нь танилцуулгад  “...олон улсад алдар нь түгсэн “Хөсөгтөн” хамтлаг  монголын уламжлалт урлагийг хөгжимддөг ...Тэд ЮНЕСКО – гийн хүн төрөлхтөний биет бус соёлын өвд монголоос бүртгүүлсэн хөөмэй буюу төвөнхийн дуулахуйн дан, олон хоолойн өвөрмөц найруулгаараа алдаршсан...Барууны сонгодог хөгжмийн эд эсийг авцалдуулан морин хуур, ятга, лимбэ, цуур, домбр, хулс - төмөр хуур, хөөмэйн  уламжлалт монголын хөгжимдөх арга барилаар зургаан хөгжимчин сүүлийн найман жил уран бүтээл туурвиж буй...” гэжээ. Тус хамтлагийн урын сангийн тухайд мэргэжлийн өндөр хэллэгээр, товч, ончтой тодорхойлолтыг америк орон өргөн барьж буйн нэгээхэн жишээ бол энэ юм.
Барууны буюу өрнийн сонгодог хөгжмийн нөлөө тус хамтлагийн уран бүтээлд туссаны тод жишээ бол “Шофёрхон” зохиомж нь мэт. Өрнийн хөгжмийн боловсрол олгодог манай гагц сургууль “Хөгжим Бүжиг” – т суралцсаны тусгал энэ бүтээлд нь яахын аргагүй гарч.
Хамтлагийн ахлагч, их хуурч, хөгжмийн зохиолч, хөөмэйч, гитарч Д. Ариунболд өөрсдийн урын санд зориулж тусгайлан хөгжим туурвидаг аж. Түүний “Охиндоо” гэх аяз бол манай суут хөгжмийн зохиолч З. Хангал, С. Баатарсүх нараас эхтэй, алдарт Б. Шараваар дамжин улбаалсан “Цэнхэр залаа” мэт “монгол поп аяз” - ын шууд залгал байна. Тун сайхан гэгээлэг, ариун, зэмсэг хуваарилалтын чамбай найруулгатай, арга, билэг хөгийн зүй зохист солигдолт, хөгжмийн драматургийн зөв өрнөлтэй бичил аяз хөгжим болж. Энэ бүтээл тун удахгүй монгол түмний хайртай сэтгэлийн дуулал болох байх аа ! Монголоор ч тогтохгүй биз.
Хамтлагийн “Алан гоо” хочит, чадварлаг ятгач, ганц эмэгтэй Ч. Амарбаясгалан 2008 онд Чикаго хотод “Этүгэн” хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж, Дэлхийн Хөгжмийн Наадамд оролцож байсан тухай нь тус бичвэрийн эзний номонд мөр болон үлджээ. Хоёр дахь учрал сайхан байдаг.
Морин хийлч, товшуурч, хөөмэйч Х. Уламбаяр, морин хуурч, хөөмэйч О. Чулуунбаатар, лимбэч, хөөмэйч, бөмбөрч Г. Адъяадорж, морин хуурч, хөөмэйч – магтаалч В. Батзориг зэрэг тус хамтлагийн бүх л гишүүдийн үүрэг, оролцоо ёстой л хүн бүрийн хүчин зүтгэлээр нягтарсан эвсэг нийцтэй дуу хуурын цогцолборыг бүтээж яваа монгол нутаг, Улаанбаатараас “ориг” - оороо ургасан “дэлхийн хөгжмийн одод” - д тэртээ бага балчирт нь хөгжмийн бичиг, түүх соёлын цөөн хичээл заасан мөчсөө дурсан, тоглолтын танхимд чимээгүйхэн дотроо хашгирч суухуй нь сонихон мэдрэмж.
Энэ удаагийн “Хөсөгтөн” хамтлагийн аялан тоглолтын менежментийг “MIYE” интернет кино театрын хамт олон удирдан явуулж байна.
“Алтан ураг”, “Арга Билэг”, “Хөсөгтөн”, “Домог” гээд ардын цөөхүүл хөгжмийн хамтлагууд нь өндөр босгот их урлагийн дэлхийн тавцанд нэгэнт гарчээ. Энэ бол дэлхийн үзэгдэл болсон байна. “Юм л бол дэлхий, дэлхий гэж өөрсдийгөө хөөргөх юм” гэж уншигч та зэмлэх вий !
Эдгээр хамтлагууд маань өмнөө ардын жазз, ардын рок, ардын баллад - дууль гэхчилэн давхар шошготой. Ямартай ч дэлхийн үзэгчид доллартай нь доллараа бариад песотой нь песогоо сарвайгаад концертын нэр хүнд, зартай танхимуудад тасалбарыг нь аваад нь үздэг болж.  Үзэцгээж байна. Үзэж байгааг нь ч харлаа.
Монголын ардын хөгжмийн шинэ урлаг буюу “неофольклоризм” (Neofolklorism of Mongolia) гэх хөгжим – дуу - авиа эгшгийн хий үзэгдэл бодит орчлонгоор хэрэн явна.
Мэргэн гүүш Ж. Бадраа гуай маань байсан бол “...”монголын ардын шинэ билэг зүй” гэх нь зөв ! ” хэмээх байсан байх даа !
Хөсөгтөн” монголын угсаатны дууль хамтлаг аргагүй МОНГОЛ  ХӨГЖМИЙН ШИНЭ ФОЛЬКЛОРИЗМЫН СОД ТӨЛӨӨЛӨЛ юмаа.
 
Б. Батжаргал

СУРТАЛЧИЛГАА :

19 сэтгэгдэл харуулж байна        

  1. mundag

    moog, 2017-03-21 13:57:51, 103.23.51.4Хариу бичих

  2. Хойд америкийг эрхшээгч байхдаа яахавдээ. Худлаа хөөрцгөөгөөд л. Энд тэндхийн жижгхэн баар сав, хурлын зааланд л тоглодогшдээ. Даруухан байлдаа

    Зочин, 2017-03-22 10:07:26, 202.9.41.162

    yntraagaad hereggui ee, bichigch uuriinhuuruu setgej baigaashdee.

    zochin, 2017-03-22 13:23:42, 97.93.157.242

    Daruuhan baival yamarav dee soliorj ughimaa ameriin heden mglchuud l uzne leeshdee

    He tses, 2017-03-22 15:30:25, 172.58.139.200

    Heterhii bultreh umaa , gadnii neg hamtlag ireed ih surguuliin zaaland togloloo , heden ouytnuud unegui shahuu uzlee gedegtei adil um bolson bailgui dee. Hund hursen bol duugaa zaraad duriin orond toglood sayatan bolohiig heldeg shuu dee . 10 jil bolohod 1 hit duu baigaa umuu?

    Зочин, 2017-04-01 00:23:46, 107.77.87.88

    Таны нэр:

    Тайлбар:

  3. "Тэд наанадаж хоёроос гурван хөгжмийн зэмсэг, дуулах, хөөмэйлэх дадлыг эзэмшсэн байгаа нь тус хамтлагийн дэлхийн сонорыг дэлдийлгэх гол хүчин зүйл байна гэж харлаа" - Сэтгэл их хөдөлсөн байна. Гэхдээ тэндхийн ямар ордонд зааланд тоглож хэдэн хүн үзсэн, хэвлэлд нь юу гэж бичсэнийг тавихгүй. Гол төлөв манай одууд тэнд очиж хэдэн монголчууддаа тоглолт хийж ирээд энд том том юм бичдэг шүү дээ. Тэгээгүй биздээ. Сайхан хамтлаг шүү. ДЭЛХИЙН ЧИХИЙГ ДЭЛДИЙЛГЭХ гэдэг үг их өргөн хэрэглэгддэг болжээ.

    Зочин, 2017-03-21 14:29:32, 202.9.40.230Хариу бичих

  4. Энэ "тэгж харлаа" "ингэж харлаа" гэж ярьдгаа болиоч. Шал тэнэг юм. Зүгээр л " тэгж бодож байна" "бодогдов" гэж ярьж болдоггүй юм уу

    Зочин, 2017-03-21 16:38:49, 76.121.230.81

    sain baitsgaana uu? HEHEHE, Mongolchuudiin, ter tusmaa oorsdiigoo #uhaantai, bolovsroltoi gestgeedguud ni# neg l ih #harlaa hemeen helj yaridag bolchihson bainalee# hoh ineed hureed baidag yum. Unendee, "I see" "ahh, see" gedgiig l angli helees angli ugiig ni #ugchleed, orchuulan orshuuldagiin l negen zuil#. Unendee, #I see# gedeg ni alivaag ug uzguuraar ni, ugluurgaar ni, uzuur yozooroor ni, uchir uchigiin utgiig zuigeer ni, jamaar ni jantsangaar ni yosoor ni eregtsuulj denselj uhaarch seheerch oilgohiig l iin helj heltsej yarij oguulj hoorolddog ug helleg, yaria hooroo. Neg ugeer Mongolchuud helj yaridagdaa "minii oilgosnoor" hemeen ali esvel, "aan, oilgoloo" gehchlen. Edgeertei l agaar neg helleg, hel yaria. Getel #bi harlaa#, #bi harj baina#, #minii harsnaar# ch geh shig. Ingeheer ene chini Mongol helnii mini ug, hel, yaria, hooroo, oguuleld shal oor, tes ondoo utga avtsaldaa bii bolgodog ham shinj shuudee. Humuus #medehgui#-ee , #sain tanij medeegui#-ee #chamirhaj ch yumuu degjirehj ch yumuu# medehguiee, medehgui yaadag ch yumbe buu med, hereglehiig eroosoo erdoo ch oilgodoggui, uuniig ni iim avir aash aranshing ni yostoi l mel gaihaj tsel hohrdog etgeed gevel bi geech dureeree hehehe.

    YUM-UZ, 2017-03-21 23:29:39, 216.240.89.20

    #medehgui#-gee #sain tanij medeegui#-gee, tsel hohordog etgeed

    YUM-UZ, 2017-03-21 23:32:45, 216.240.89.20

    Таны нэр:

    Тайлбар:

  5. Gaikhamshigtai,abiyaslag,daruukhan ik khudulmurch khamt olon gej boddog Amjilt khvseye

    Зочин, 2017-03-21 17:54:12, 122.201.31.121Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Хөсөгтөн” хамтлаг энэ 2017 оны гуравдугаар сарын 2 – 26 – ны өдрүүдэд АНУ – ын нийслэл Вашигтон, Нью – Йорк хотын НҮБ – ийн Төв Байр, Рубины нэрэмжит Азийн Урлагийн Музей, Берклей хотын Берклейн Их Сургуулийн Олон Улсын Ордон зэрэг 7 хот хүрээ газар болон Канад Улсын Торонто, Ванкувер, Монреал зэрэг томоохон хотуудаар нийт 14 тоглолт хийн, аялан тоглож явна

    Зохиогч, 2017-03-21 18:21:05, 172.56.12.226Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. “Хөсөгтөн” хамтлагийн Рубины музей дэхь тоглолтынх нь танилцуулгад “...олон улсад алдар нь түгсэн “Хөсөгтөн” хамтлаг монголын уламжлалт урлагийг хөгжимддөг ...Тэд ЮНЕСКО – гийн хүн төрөлхтөний биет бус соёлын өвд монголоос бүртгүүлсэн хөөмэй буюу төвөнхийн дуулахуйн дан, олон хоолойн өвөрмөц найруулгаараа алдаршсан...Барууны сонгодог хөгжмийн эд эсийг авцалдуулан морин хуур, ятга, лимбэ, цуур, домбр, хулс - төмөр хуур, хөөмэйн уламжлалт монголын хөгжимдөх арга барилаар зургаан хөгжимчин сүүлийн найман жил уран бүтээл туурвиж буй...” гэжээ. Тус хамтлагийн урын сангийн тухайд мэргэжлийн өндөр хэллэгээр, товч, ончтой тодорхойлолтыг америк орон өргөн барьж буйн нэгээхэн жишээ бол энэ юм.

    Зохиогч, 2017-03-21 18:38:09, 172.56.12.226Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Гое хамтлагшуу!Ярих юмгуй!Овор Монголын Хангай гэж хамтлагийн этно рок концертыг санамсаргуй Ютуб дээр узсэн Супер!!!!!!!!унэхээр бахархмаар!

    Зочин, 2017-03-21 18:46:23, 91.76.152.96Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. khoomei gedeg urlagaar Khusugtunuus ali ert tuvagiin ardiin urlagiinhan amerikiig "dailaar mordchihson" baidag yum bna lee.

    Зочин, 2017-03-22 03:20:23, 202.179.23.101Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. “Эгшиглэн”, “”Бөртэ” - чүүд“ ”хөгшин европ” – ыг монгол дуу хуураар тамгалж эхэлсэнтэй бараг зэрэгцэн, 1993 оноос Урианхайчууд буюу ОХУ – ын Бүгд Найрамдах Тува Улсын “Хун хуурт” хамтлаг “Шинэ Ертөнц” (Америк тивийн анхан өөр нэршил) рүү уулгалан дайрч, хориод жил эрхшээсэн түүхийг энд бас өгүүлүүштэй ч энэхүү хамтлаг нь язгуур уламжлал талаа цэврээр нь хадгалсан, архираа хөөмэйд дагнан дулдуйдаж, гул барьсан, манайхны энэ маягийн төрөл хөгжмийн хамтлагийн шинэ эрэл хайгуулаас ангид, алсуур гэдгийг энд дурьдалтай.

    Зохиогч, 2017-03-22 03:52:03, 172.56.12.226Хариу бичих

  16. Urianhai bish soyd hamniganuud gevel Tuvachuud

    Зочин, 2017-04-04 10:59:52, 202.9.43.186

    Таны нэр:

    Тайлбар:

  17. Ochigdor ed nariin concert uzsen,saihan bolloo.neg zuil taalagdahgui ter orchuulagchaa solih heregtei shuu!!!!!!!

    Seattle, 2017-03-22 05:23:40, 172.58.44.242Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Харин тун ойрмогхоноос энэ тив нутагт голдуу “өвөрлөгч” дууч хөгжимчдөөс бүрдэх БНХАУ – ын “Анд” буюу англиар “AnDa Union” гэх язгуур болон концертын аяз хөгжимд түшиглэсэн хамтлаг энэ тив орны хөгжмийн урлагийн зах зээл дээр “америк дүрэм, хэл аялга” - аар менежментийн тун чадварлаг тоглолт хийн, Бээжингээс санхүү, бодлогыг нь илтэд бүрэн дааж байгаа маягтайгаар үе үе үзэгдэх боллоо.

    Зохиогч, 2017-03-22 05:58:57, 172.56.12.226Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Ehlel ni shal teneg um bn.

    Зочин, 2017-03-22 07:56:00, 150.129.141.192Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: