Тусгай олимпид оролцох тамирчид Австрийг зорилоо

Нийтэлсэн: 2017-03-15 09:46:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 14-25-ны өдрүүдэд зохиогдох Дэлхийн тусгай олимпийн өвлийн наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчид өчигдөр Австри Улсыг зорилоо.
 
Уг наадамд өвлийн спортын 9 төрлөөр 107 орны 300 орчим тамирчин өрсөлдөх бөгөөд манай улсаас 14 тамирчин гүйлтийн цана, цасны гулгалттай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлүүдээр оролцох юм. 
 
“Ялалт байгуулахад минь туслаач... Хэрэв би ялж чадахгүй бол, ялалт авч ирэх оролдлогыг минь зоригжуулаач” уриан дор зохион байгуулж буй тусгай олимп нь оюуны бэрхшээлтэй хүмүүст спортын уралдаан, тэмцээнээр дамжуулан урам өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг эрүүл хүмүүстэй адил тэгш эрхтэй иргэн гэдгийг нь олон нийт, нийгэмд таниулах зорилготой бөгөөд өвлийн болон зуны олимп хоёр жил тутамд зохион байгуулдаг. 
 
Монгол Улсын ууган үйлдвэр "Сүү" ХК-иас тусгай олимпийн өвлийн наадамд оролцох баг тамирчдыг дэмжин хамтран ажиллаж байгаа бөгөөд спортын өндөр амжилт гаргахыг ерөөн тамирчиддаа бэлэг дурсгалын зүйл гардуулж, сүүн цацлаар үджээ.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
 
СУРТАЛЧИЛГАА :

2 сэтгэгдэл харуулж байна        

  1. Ta nartaa amjilt husie.

    Зочин, 2017-04-03 23:22:11, 66.181.183.245Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Mundag huuhduud yumaa.

    Зочин, 2017-04-03 23:22:34, 66.181.183.245Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: