sonin.mn
Өнөөдөр Монголын Улсын хөлбөмбөгийн 14 хүртэлх насны охидын шигшээ баг олон улсын анхны тэмцээндээ оролцохоор эх орноосоо мордлоо.
 
Монголын эмэгтэйчүүдийн анхны өсвөрийн шигшээ баг байгуулагдаад жил болоогүй ч Хонконгийн “Жокэй” клубын нэрэмжит олон улсын тэмцээнд оролцохоор болжээ. Тус тэмцээнд Монгол, Хонконг, Тайланд, Лаос гэсэн дөрвөн багийн 14 хүртэлх насны охидын шигшээ баг оролцож, энэ сарын 13-нд шилдгүүдээ тодруулна.
 
Манай охидын шигшээ эхний тоглолтоо Тайландын багтай маргааш /02.10/, хоёр дахь тоглолтоо 11-нд Лаосын багтай хийх бол сүүлийн тоглолтоо зохион байгуулагч Хонконгийн шигшээ багтай 13-ний өдөр хийхээр оноолт таарчээ. Охидын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Япон улсын мэргэжилтэн Ики Ёоүжү ажиллаж байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг