sonin.mn
Чөлөөт бөхийн Дэлхийн Цомын төлөөх багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын баг тамирчид маргааш буюу хоёрдугаар сарын 10-нд Иран улсыг зорино.
 
Чөлөөт бөхийн эрэгтэй багуудын 2017 оны Дэлхийн Цомын төлөө тэмцээн 2017 оны хоёрдугаар сарын 16-17-нд Иран улсын Керманшах хотод болно. Тус тэмцээнд дэлхийн шилдэг найман баг буюу Монгол, АНУ, ОХУ, Иран, Турк, Гүрж, Энэтхэг, Азербайжан улсын багууд хүч, ур чадвараа сорих юм.
 
Манай улсаас 57 кг-д ОУХМ С.Батболд, З.Занабазар, 61 кг-д гавьяат тамирчин Э.Ням-Очир, ОУХМ Т.Тулга, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 74 кг-д ОУХМ Б.Анхбаяр, 86 кг-д ОУХМ П.Өнөрбат, 97 кг-д СМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ Н.Золбоо нарын зэрэг 10 бөх хүч үзэн барилдана.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг