Сүүлийн арав хоногт -50 хэм хүрнэ

Нийтэлсэн: 2016-12-19 08:51:00

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр арванхоёрдугаар сарын сүүлийн арав хоногт хүйтний эрч эрс чангарч, зарим нутгаар -45-50 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна. 
 
Тэр дундаа Монгол орны хойд бүсэд илүүтэй хүйтрэх шинж ажиглагджээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 13 аймгийн 110 суманд өвөлжилт хүндэрсэн мэдээллийг Улсын онцгой комиссоос өгөв. Зарим суманд мал бэлчээрлэх, малчид эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжгүй болжээ.
 
Ховд аймгийн баруун тал, Хөвсгөлийн хойд талын сумд, Увс аймгийн зүүн хэсэг, Завхан аймгийн хойд талаар цас их хэмжээгээр орсноос зарим газарт цасны зузаан 90 см-т хүрчээ. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр улсын хэмжээнд 60.8 сая толгой мал өвөлжих бол отрын бүс нутагт 16.7 сая толгой мал өвөлжинө.
 
Мөн отрын бүс нутагт 2,500 орчим жирэмсэн эмэгтэй, 2,600 гаруй 0-5 насны хүүхэд байгаа гэсэн тоон мэдээлэл байна. Хүйтний эрч чангарах эдгээр өдрүүдэд иргэд тэр дундаа малчдыг анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүллээ.
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: