sonin.mn
Унгар улсын Будапешт хотноо болсон дэлхийн нэрт дуучин “Eva Marton”-ын олон улсын дуурийн дуучдын уралдаанд УДБЭТ-ын гоцлол дуучин, СТА Э.Анхбаяр тэргүүн байр эзэллээ.
 
Унгарын нэрт дуучин дэлхийн номер нэг Турандот Metropolitan дуурийн театрын гоцлол дуучин EVA MARTON-ын  нэрэмжит олон улсын дуурын дуучдын II уралдаанд дэлхийн 22 орны 2000 гаруй дуучин эхний шатанд бичлэгээ илгээснээс 80 дуучин шалгарсан юм.  Төгсгөлийн шатанд 10 дуучин үлдсэнээс тэрбээр ийнхүү тэргүүн байр эзэлжээ.
 
Тэрбээр өмнө нь Олон улсын дуурийн дуучдын уралдаанд хоёрдугаар байр, М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байр эзэлж байсан юм.

Мөн ОХУ-ын Буриадын Ардын жүжигчин Линховойн нэрэмжит уралдааны Гран при шагналт юм.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг