Хүн хүндлэх гэдэг хорвоогийн ёс. Тэр дундаа дээл захтай, хүн ахтай гэгчээр манай Монголчууд нэгнээ хүндэлж ирсэн арвин баялаг түүхтэй. Мөн ардын сургааль ч асар их бий. Хүнийг хүндлэх, эс хүндлэхийг ардын цээрлэх ёсны хураангуй толиос хүргэж байна.
-Хүнд юм өгөхдөө шидэх, чулуудах, хаяхыг цээрлэнэ. Заавал хоёр гараар барих буюу баруун гартаа барин зүүн гараараа тохой дороос нь түшиж өргөн барина
-Хүнд юм өгөх, хүнээс юм авахдаа хуруундаа өлгөх, гарын салаагаар авах, өгөхийг цээрлэнэ. Зөрчвөөс хишиг буянд муу гэх буюу ичгүүргүй, Ёс мэдэхгүй гэгдэнэ.
Хүний (хар элгийн хүн) хажууд хүүхэд багачуудаа загнан зандрах, зэмлэхийг цээрлэнэ. Гаднын хүн байхад зайлшгүй анхааруулах болон зөөлөн дуугаар сануулах, тун болохгуй бол нүднийхээ харцаар зэмлэнэ. Үл хэрэгсвээс хүүхдийн зан эвдэрнэ, үг үнэгүй болно гэнэ.
-Хүний дэргэд хэхрэх, унгахыг цээрлэнэ. Зөрчвөөс болхи толхи, заваан гэгдэнэ. Басхүү жигшигдэнэ.
-Хүний дэргэд хамар амаа ухахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс бүдүүлэг гэгдэнэ. Дургүйг хүргэнэ.
-Хүний дэргэд амаа халхлахгүй эвшээх, биеэ маажих, гутлаа тайлахыг цээрлэнэ. Тийн үйлдвээс бусдын ойг гутаана, өөрөө үнэ хүндээ барна.
-Хүний дэргэд өмдөө тайлах, өмнөх мөн өмдний тэлээ, товчоо тайлах , товчлох, тэлээлэхийг цээрлэнэ. Галзуу солиотой, эргүү мунхаг, эрээ цээр мэдэхгүй. бүдүүлэг хүн л тийн үйлдэх бөлгөө.
-Хүний дэргэд болон орон гэр, олны хөлийн газар нус цэрээ хаях, нусаа нийхийг цээрлэнэ. Зөрчвөөс нэр нүүр гутна, бохир балиар гэгдэнэ.
-Хүний дэргэд эр, эм хүмүүн үнсэлдэх, бие биеэ сэртэндэх, хурьцал үйлдэхийг цээрлэнэ. Зөрчвөөс адгуус малаас дор хэмээн жигшигдэнэ.
-Хүний дэргэд эм хүн хүүхдээ хөхүүлэхээс бус цагт дэлэн хөхөө ил гаргахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс ёс журамгүй, эрээ цээргүй, савсаг шалиг хэмээгдэнэ.
-Хүний дэргэд айл гэрийн эр эм хоёр хэрэлдэх, муу муухайгаа дуудах, өвөр хоорондоо нууцыг дэлгэхийг цээрлэнэ. Тийн үйлдвээс нэр хүндээ барна, дорд үзэгдэнэ.
-Хүний дэргэд гуя хасаа ил гаргах, хүнд хөнгөнөөр гадаалахыг цээрлэнэ. Зөрчвөөс нэр нүүргүй болно.
-Хүний дэргэд хүүхэд багачууд, нохой, малаа зодохыг цээрлэнэ. Зодвоос зочин айлчиндаа дургүйцлээ, төвөгшөөлөө, ад үзлээ гэх санаа төрүүлнэ.
-Хүний дэргэд аяга тагш, сав суулгаа чанга тавих, дуугарахыг цээрлэнэ. Хэрэв тийн үйлдвээс айлчин, зочин, андын холбоотон, ахан дүүсийн хэн аль нь гэрийн эздийг уурлаж, дургүйцэж байна хэмээн ухаарна, Санаандгүй үйлдвээс заавал өршөөл уучлал гуйн цагаашруулна.
-Хүний (айлын) ширээ өрийг алгадах, дэлдэх, хумслах, хутга мэсээр сэвтээхийг цээрлэнэ. Ширээ өрийг гэрийн эзний нүүр царайтай адилтган үздэг тул тийн үйлдвээс алгадсан, зодсон, сэвтээж гэмтээснээс өөрцгүй үзэн жигшинэ.
-Хүний бие, толгой хөлд дураараа гар хүрэх, цохихыг цээрлэнэ. Хүнээс эрхэм эрдэнэ хорвоод үгүй хэмээн дээдлэх учир тийнхүү цээрлэнэ.
-Хүний амар мэндийг асуухдаа хугаслах, тоочлохыг цээрлэнэ. Заавал бүтэн үгээр «Сайн байна уу?», «Амархан сайн байна уу?», «Амар амгалан уу?» гэх мэтээр асуух нь хүндлэх, мэндлэх ёсоо мэддэг журамтанд тооцогдоно.
-Хүний өөд болсны дараа дөчин ес хоногийн дотор мал хөнгөлөхийг цээрлэнэ. Хөнгөлвөөс нүгэл нь зузаарна гэх буюу төрөл олоход нь саадтай, төрөл олж хүн амьтан болбол сувай судар, үр төлгүй, эр эм нь мэдэгдэхгүй манин болно гэнэ.
-Хүнийг өөд (төрөл садны) болсны дараа 49 хоног дотор мал нядлах, амьтны амь бүрэлгэхийг цээрлэнэ. Зөрчвөөс нүгэл аривжина.
-Хүнтэй уулзахдаа хомхой (долоовор) хуруугаа гозойлгох, заахыг цээрлэнэ. Зөрчвөөс нүдэнд нь хуруугаа хийлээ гэх буюу харааж зүхсэнтэй адилтган үзнэ.
-Хүнтэй ярилцахдаа гараа савчих, дохиж зангах, дал мөрөө хавчихыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс хөнгөмсөг, ёргио, ёс мэдэхгүй гэгдэнэ.
-Хүнтэй ярилцахдаа өөдөөс нь шүлсээ үсэргэх, ханиах, найтаах, хялайх, ярвайх, тамшаалах, хөмхийгөө зуух зэргийг цээрлэнэ. Зөрчвөөс заваан бүдүүлэг, ихэрхэг сагсуу гэгдэнэ.
-Хүнд зүүн гараар юм өгөх, авахыг цээрлэнэ, Монголчууд зүүн гарыг буян хишгийн, баруун гарыг өглөгийн гар гэх тул баруун гараар өгөх, авахыг хүндлэх ёсонд нийцнэ хэмээн үздэг.
-Хүний адуунд дураараа уурга барихыг цээрлэнэ. Эзэн нь гуйсан, зөвшөөрсөн бол сая уурга барих бөгөөд эзэн нь байхгүй байхад уурга бариваас хэн алиныхаа хишиг буянд муу гэнэ.
-Хүнийг «үхлээ» хэмээн хэлэхийг цээрлэнэ. Өөд болов, нас барав, бие барав, бурхан болов, нөгчлөө, бүрлээч, талийгаач боллоо гэх мэтчилэн хэлдэг заншил буй. Үүнд хаан хүнийг халив, тэнгэр болов гэх буюу ихэс дээдэс, хутагт ламыг өөд боллоо, таалал төгслөө гэнэ.
-Хүнийг ганц хуруугаараа заах, чичлэхийг цээрлэнэ. Зөрчвөөс үл хүндэлсэн, малаас дор хэмээн хараасантай адилтган үзнэ.
-Хүнээс зээлж авсан, эс бөгөөс юмтай ирсэн савыг хоосон буцаахыг цээрлэнэ. Заавал идээ будааны зүйл хийж буцаана. «Бэлгийн савыг хоосон буцаадаггүй» нь өгсөн, авсандаа өлзийтэй, хишиг буяны даллагатай гэхийн учир тийн бөлгөө.
Х.НЯМБУУ, Ц.НАЦАГДОРЖ
МОНГОЛЧУУДЫН ЦЭЭРЛЭХ ЁСНЫ ХУРААНГУЙ ТОЛИОС Улаанбаатар 1993
Сэтгэгдэл0
Энэ цээрлэдэг бүхнийг 1990 оноос хойш манай залуучуудын ганц хийж чаддаг юм нь болсон доо Хөөрхий өрөвдөлтэй адгууснууд, Мэндэлж ч чадахгүй "Юу байна" гэж хуцна, ганц шанаа даахгүй үхэж далд орно, хүний оронцгууд
… Өөрийнхөө төлөө амьдардаг бүхэн эцэстээ юу ч үгүй мухардаж дуусдаг. … Эх орон, ард түмнийхээ төлөө амьдардаг хүн Монголчуудынхаа сэтгэл зүрхэнд Чингис хаан шиг, Д Сүхбаатар шиг , С Зориг шиг үүрд хайрлагдан , сайнаар дурсагдан , амьд улаан гал мэт асаж дүрэлзсэн ариун зүрх сэтгэл нь үүрд хадгалагдан үлддэг . ... Өнөөдөр идэх хоол өмсөх зүйлсээр олон түмэн дутаж байгаа гэхдээ асуудалын гол нь тэс өөр зүйлд байгаа юм . Бидний xөх тамгат Mонголчууд , … Mонголоо алдаж байгаад бухимдаж байна. !!! … Энэ нийгэм xэт анархи, харийнхны төлөө нийгэм болсон учраас тайвширч чадахгүй байна. … Монгол хүнийг зөвхөн xөх тамгат Mонгол хүн л ойлгоно . Өглөө эртлэн босоод адуун сүргийнхээ зүг очиж буй Mонгол эр xүн замдаа саадгүйгээр салхи исгэрүүлэн давхих дуртай. Энэ бол хөх тамгат Монголчуудын эрх чөлөөт нүүдэлчин амьдралын хэв маяг мөн . Харин хэдэн хужаа нар гарч ирээд газар нутгийг нь цөөхөн урвагчдын тусламжтайгаар өөрийн болгоод нөгөө адуучин эрийн гэрийг тойруулан хашаа босгоод эхлэхэд л жинхэнэ ардчилалын нүүр царай , эзлэн түрэмгийлэх мөн чанарыг нь тэр адуучин ойлгож эхэлдэг. … Эрх чөлөөг эрхэмлэгч Монгол Aдуучин цаг нь болоход дэлхийн хэмжээнд сэтгэж чаддаг . Учир нь тэрээр оюун ухаанаа ямар нэгэн хашилтаар боомилоогүй , Тэнгэрлэг ахуйд амьдардаг учраас .. Харин хужаа хүн тэр хязгаарлалтыг огтхон ч тээршaaхгүй бөгөөд түүнд идэх хоол , мөнгө л байвал, тэрээр хашаан дотроо сэтгэл хангалуун амьдарна. Бао баабар тэргүүтэй харь цустангууд хужаагаараа харж сэтгэдэг , … бид Mонголоороо харж сэтгэдэг . Би хэрэв Хятадад очоод Монгол хүний амьдралын дүрмийг Xятадуудад тунхаглавал тэнд хэн ч ойлгохгүй . Тэнд би өрөвдөлтэй тэнэг Mонгол тэдний дайсан, түрэмгийлэгч болж хувирна. Энэ дэлхий дээр амьдрагч хүмүүн нь Мөнх Тэнгэрээс заяасан газар нутаг дээрээ бүрэн эрх чөлөөтэйгээр өөрийн үндэстний зан заншил , соёл амьдралын хэв шинжийн дагуу амьдардаг . Тэд өөр хоорондоо ямар ч асуудалтай байж болно. Энэ нь тэдний л асуудал.. Гэтэл нэгэн хужаа Mонгол хүний нэрийг барьж тэр үндэстэнд хортой үгсийг элдэв амттай хачрын дундуур шургалуулж өгөөд мэдрэхүйд нь хаалт хашилт хийх гээд байвал үүнийг мэдсэн нэгэн заавал ч үгүй эгдүүцэн түүний хорон санааны эсрэг тэмцэхгүй гэж үү. !!! … Хэн нэгэн чиний хүүхдэд хар тамхийг худал магтаж өгөөд хар тамхичин манкурт боол адил болгох гээд байгаа бол чи үүнийг эсэргүүцэн хүүхдээ хамгаалахаар эрслэн босохгүй гэж үү. !!! … Тэгвэл ард түмнийхээ хамгийн үнэ цэнэтэй зүйл болох цэвэр ариун оюун ухаан, нүүдэлчин хэв маягтай үндэстнийхээ өвөрмөц онцлогыг хадгалсан зан заншлыг харийн хэн нэгэний оюуны халдлагаас хамгаалахаар Тэнгэрээс заяагдсан ариун үүрэг хүлээсэн хэсэг хүчин оршин байдаг гэдгийг ойлгох гэж оролдогтун . !!! … Мөнх Тэнгэр тэдэнд алив хорон муугийн заль мэхийг харуулж , хамгаалах ухааныг өгсөн гэдэгт итгэгтүн. !!! … Тэд үүнийг мөнгөний төлөө хийдэггүй . Монгол эх орноо зүрхнээсээ хайрладаг учраас өөрийн цус нэгт Монголчуудаа харийнхны худал үг , уран мэхлэлтэнд хууртчих вий гэдгээс эмээж тэднийгээ аврахын тулд бичдэг. Ойлгох нэгэн нь ойлгог. !!! … Бидний Монголчууд бол Мөнх Тэнгэрийн ард түмэн . Хэрэв чи үүнийгээ мэддэг бол , ойлгодог бол хүн төрөлхтөний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан өөрийгөө зөвт байдалд захируулан амьдрах ёстой. !!! ... Архи ууж зугаацан цэнгэж , мөнгөний төлөө үхэн хатан зүтгэх ёсгүй гэдэг ээ ойлгоx хэрэгтэй . !!! ... Xарин цэвэр ариун ёс суртахуунтай нэгэн байж жинхэнэ хөх тамгат Mонгол хүн болж бусдад тустай амьдрах нь чиний заавал хийх ёстой амьдралын эхний алхам байх ёстой. … 2011 oн .
Harin tiimee sain baina uu geed mendelj chadahgui deerees ni gants tsohihod uhlee hatlaa gej baidag sonin humuus shuu
Eh zahaa medehee bj, adguusnaas dor avirladg hunii orontsoguud ihessen.
vjgk
… Би хэрвээ өөрийнхээ төлөө амьдардаг бол энэ амьдрал дэндүү уйтгартай дэндүү өрөвдмөөр арчаагүй биш үү. Эд хөрөнгө мөнгө тийм их хэрэгтэй гэж үү. Мэдээж хэрэглээ байдаг учраас түүнийг ямар нэг баялгаар хөдөлмөрөөр бий болгох боломжтой. Гэхдээ энэ нь зүгээр л эд зүйл шүүдээ. Амьдрал асар уудам орон зайнд ер бусын байж л хүн гээч нь өөрийн эрхэм нэрийг хадгалан, амьдралын аагыг амталдаг . Энэ сэтгэлийн гүн их баялгийг бүтээгч хайрыг хэлж байгаа юм. Эх хүн үрийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн байдаг . Тэр өөртөө байгаа бүхнээ өгөөд үр хүүхдээ аврахыг хүсдэг . Монголын ард түмний хайртай хүү Д Сүхбаатар юугаараа тийм агуу юм бэ . ??? ... Ардын хувьсгалын үед бүх цэргийн жанжин байснаараа юу . … Үгүй ээ тэр улс орныхоо тусгаар тогтнолын төлөө , Монгол улсын сайн сайхан ирээдүйн төлөө өөрийн амь насыг хайрлахгүйгээр урвагч дайснуудтайгаа тэмцэж алтан амиа алдсан . Зүй нь та нарын бодлоор бол тэр урвагчидад бууж өгөөд түүнийхээ шанд мөнгө аваад асуудлаа шийдэх байсан . Уучлаарай, !!! … Эх орон , ард түмнээ чин зүрхнээсээ хайрласан хэн ч байсан амин хувийн эрх ашгаас , улс орныхоо эрх ашгийг дээгүүр тавьдаг юм . Тэд өөрийгөө ард түмнийхээ төлөө өгөхдөө огтхон ч эргэлздэггүй юм . Эргэлзсэн бол тэдэнд ийм агуу хувь тавилан оногдохгүй байсан . Тэгвэл өнөөдөр Бао баабарын хүмүүжлийн дагуух хүмүүс АН , МАXН , МАН аар дүүрэн байна. Тэд Монголыг цөлбөж идчихээд одоо ичих ч үгүй шударга ёсны тухай хичээл заагаад явж байна. Төр захиргааны байгууллагаар мэргэжлийн хулгайчууд , Бао баабарчууд дүүрэн байна. Тэд өөр хоорондоо өрсөлдөн би л авахгүй бол , би л хулгайлахгүй бол бусад нь хулгайлна, зөвхөн би л өөрийнхээ төлөө байхгүй бол хэн ч намайг гэхгүй гэж өөрсдийгөө худал зөвтгөөд улс орноо цөлбөн дээрэмдэж байна. Энэ хандлага , энэ үзлийг Бао баабаризмийн ялалт буюу түүний 20 жилийн ажлын бүтээл гэвэл илүү таарна. Эсрэгээрээ хэрэв чи Монгол хүн юм бол , ... хэрэв чи дахин хүн шиг хүн байхыг хүсэж байгаа бол , ... эрдэм сурсан ч , ажил хийсэн ч аливаад шударгаар хандаж, чи хийсэн ажлаараа улс орны хөгжилд өөрийн хэмжээгээр тус хүргэн түүнийг урагшлуулахад хүч нэмрээ өгч байгаа гэж бодож сэтгэн хөдөлмөрлөвөл, ... уран бүтээлээ туурвивал амьдрал чинь амар тайван байж сэтгэл зүрх чинь юутай ч зүрлэшгүй баяр хөөрөөр дүүрэн болох биш үү. !!! … Улс орон хүн бүрийн хүчин зүтгэлээр хөгжин мандаж чиний амьдрал ч тэр хэмжээгээр дээшлэх ёстой бус уу. !!! … Би Mонгол улсынхаа төлөө шударгыг барин зүрх сэтгэлээсээ хөдөлмөрлөх болно. Ажил хийвэл ам тостоно гэдэг шиг миний амьдрал ч амар тайван , хангалуун байх болно. Хамгийн гол нь би бусдыг хайрласнаараа , ... өөрийгөө оршин тогтнож байгаа нь бусдад хэрэгтэй гэдэг ээ мэдэрч амьдрах болно. Үүгээрээ би аз жаргалыг амтлан амьдрах болно. Эмч хүн өвчтөн нь эдгэрэхэд, багш хүн шавь нь амжилт гаргахад, Улс орны хүү нь олимпийн медаль авахад баярлан хөөрч сэтгэлийн цэнгэл эдэлдэг . Үүнийг мөнгөөр хийдэггүй , хувиа хичээлтээр ч хийдэггүй , зүрх сэтгэлээ бусдын төлөө зориулан цэвэр ариунаар хөдөлмөрснөөс олж авдаг юутай ч зүйрлэшгүй сэтгэлийн баяр хөөр билээ . Энэ хосгүй мэдрэмжийг та амьдралдаа ганц удаа ч гэсэн амсаж үзсэн л байж таарна . Яагаад гэвэл та ХҮН шүүдээ. Аавын ээжийн хүү , охин бас хэн нэг хүүгийн , охины аав нь , ээж нь ТА шүүдээ. Бүү өөрийгөө хуур . Өөртөө байгаа сайн сайхан чанараа нээ . ... Тэгээд аз жаргалтайгаар амьдар, … Хөх тамгат Монгол ахан дүүс та бүхэндээ би хайртай . … хүндэтгэсэн Zorig. … 2011 oн.
Х. Нямбуу гэгч нэрт эрдэмтэн Хандын Нямбуу (угсаатны зүйч)асан мөн үү?
Hamgiin ehleed usand odor bolgon orj tsever huvtsas omsoj gaduur il zadgai bitii bie zasaj bgaasai gj husej bn mongolchuud.
Sain batsgaana uu? odor bur usand orj bai, usand or geh ni ch haashaa yumbe. Tegeed ch, odor bolgon usand orood baih ni tiim ch sain zuil bish, odr hayaj l hund baih yostoi heregtseetei, shaardlagatai, hunii bied ugaasaa tsaanaasaa, baigaliasaa, jamaaraa, yosooroo garch baidag, baij baidag bieiinhee toslogiig bagasgaj huuraishuulna. Er ni l, alivaa zuil hem hemjee hyazgaar zaagtaigaa baij baidag zambuulin gedgee umartaad #ih meddegchuul#, #uhaantnuud# ni diildehee baichihsan tsagaa gej, hehehe. Usand orj bolomjtoi, bololtsootoi ch gazar baiah, ali esvees tiim ni baihgui gazar ch baih. Odor bolgon usand ordoggui yumaa gehed, untaj bosood ogloo burii bieee archij tseverleh ugaalgiin jijgheen alchuur beldej avaad tumpen savand hiisen jaahan savantai usaar ch yumuu, ugui bol, tsever usaar bie haagaa archij tseverleed yavaad baiahd bolohgui geh gazargui l sanagddag. Bolomj, bololtsootoi ni odor bu tsag tutam usandaa orson ch duriin l hereg. Bie zasahiin huvid, UB-t mini bol ch gaduur yavj baihdaa #bie zasahgui# gedgee #hamsarlah# ni deer gej uzdeg. Uchir ni, #bie zasah gazar# haa ch baihgui, baigaa ni bohir zavaan, argaa yadaad, za enen ni ch duurch gedeh, ter gazart ni heregtseenii tsaas baihgui baij baidag. Bi geech UB-iin unagan etgeed atlaa gaduur garahdaa hool undaa yamagt tohiruulsaar odiig hursen. Gereesee hol yavj baihdaa haa negtee bie zasaj, #tuhain gazriinh ni ter uner tanar, ongo zusend ni hahaj tsatsaj, nus nulimsandaa hutgaldaj tamlagdaj baihaar# hool undaa taaruulj #soigood# gertee ireh mini amind mini bolood eruul mended mini olziitei, hehehe.
dor hayaj l, gazar baih, yavaad baihad, odor bur, #uhamsarlah# ene ni ch duurch gehed
Jich: end oguulegdej bui *mongol hunii tseerleh yoson* gedegt mongol gegdeh humuusiin tseerledeg, tseerleseer irsen uil buriig l heljdee.
Masn sxn zow yum bichsen es juram ulamjilal gedeg masn ih aguu yum baigaa ard tvmen mini aguu snvv
JENDER, HUNII ERH GEJ SOLIOROOD L XAMGIIG USTGADAG BOLJ DEE, ES ZANSHIL, UGSAA SOELIIG XAMGAALDAG SAIN NAM BAIVAL OLUULAA ELSEX YUMSAN
ih zuv saihan medee oryylsand bayarlalaa. ene zaluuchyydad bainga yhyylag syrtachilgaa hicheel oryyldagch yumyy tegj baij neg gaigyi boloh bhdaa.ter udur bolgon ysand orohgyi yumaa gehed ugluu oroi bie saihan archaad udriinhuu shoroog zeverleed zeverhen orond ordog bval ulziitei he.tyynees gadna minii neg sanaa zovdog yum gadaadiin jyylchidiig tatna geed deer doorgyi yariad bdag nuhzul baidalaa eheleed beldmeer yum daa. naad zah ni bolovson jorlongiin asyydal bol nen tergyynd hugjyyleh, tend yilchilj yavaa hymyysiin setgelgeeg hyn ryy handyylj syrgah ni chyal. tegehgyi bol neg jyylchini 1 ydaa ireed bohir zavaan bydyylegeer ni yariad yavah bhdaa
zasss, shal hudlaa neg ih soeltoi, deg juramtai ard tumen boloh gej yadchhiim....uheruud, zerleg, buduuleg, amia hicheesen novshnuud baijeej, Hooson helberthees tsaashgui maluud sainaa uzehgui gadgiig l sain medej baina bi!!!
Huue ta chn yagaad nutag ruugaa yavahgui mgld bgd baidiin.
Yu ve taivan egchee. Yos dagadag ailuud gej baidag yum. Bitgii shuud ingej buhimd ain. Ta yer ni ooroo nileen evgui ail hotliinh yumaa?
ЯЛАНГУЯА ЭМ ХҮН ХӨЛӨӨ АЧИЖ СУУВААС СУБАЙ СУЙХАН БОЛОХ ХАНИЙН ТЭНГЭР ҮРИЙН ТЭНГЭР ЗАЙЛАХ -ӨВДӨГ ТОХОЙ ЭНГЭР ЦООРХОЙ ХУВЦАС ӨМСВӨӨС БУЯН ХАРИХ ЗАЯА СОХРОХ ХИШИГ БАРАГДАХ -ХАР ХҮМҮҮН ЛАМЫГ МУУЛВААС ТӨРӨЛ ДОРОЙТОХ ҮХВЭЭС ЗУУРДАД ТӨРӨХ -АХ ХҮМҮҮНИЙН ДЭРГЭД АРИ СЭРЖИМДЭН УУХ ЦЭЭРЛЭХ ГЭЭД ОЛОН ЁС БАЙСАН Л ДАА ОДОО Ч АХ ЗАХАА АЛДАЖ ХҮН БҮР ЯМАР НЭГ ЁСГҮЙ ЁС ГАРАЖ ИРЭЭД Л МЭДЭМХИЙРДЭГ БОЛЖ ДЭЭ
Bi holoo achij suudag baisan ym es zashilaa medeed odoonoos holoo achij suuhaa bolinoo
Zaluus aa!!!ta nar kamandaar bicheh byrdee aldaa madag bagatai,bas eryyl saryylaar yhaarsan mongol hel bichegiinhee dagyy ygiin hybiaraltiig zeb abch bysaddaa ylger abhuiz ilgeej bna uu?estegbees ta nariin bichseng ynsih hyn ch ygyi galzyy hynii ederiin temdeglelees yunii eer aj?!...
Zaa
Za za
Hund solgoi garaaraa ym ogvol tuhain hunee ul hundetgesen bolno.
Humuusee shono tolind hardagguu n uchir yu ve
op[8uop;ko
Goe yum bn aaa
Та их зөв зүйл бичжээ баярлалаа
taruuhan
hgkjnhjgk
Saihan heregteigee avch chadlaa bayrlalaa
tsagaan ideenii tseerleh esiig haanaas olj avahuu
wayrlalaa
saihan baina zarim medehgvi baisan zanshilaa medej awlaa bayrlalaa
Үнэхээр сайхан юм
Надад тусалсанд баярлалаа маш гоё байна