“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр, цувралаар танилцуулж байна.
Энэ удаад Улс төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, 1921 оны Ардын хувьсгалыг удирдан зохион байгуулагчийн нэг, ХХ зууны эхний хагас дахь Монголын удирдагчдын нэг Х.Чойбалсангийн хөшөөг түүхэн гэрэл зургийн хамт танилцуулж байна.
Хөшөөг 1946 онд Уран баримлч С.Чоймбол Ардын хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Монгол Улсын ерөнхий сайд Хорлоогийн Чойбалсанд зориулан бүтээжээ.
ХХ зууны эхний хагаст Монголын нийгмийн шинэчлэлийг Х.Чойбалсан удирдсан ба 1942 онд байгуулагдсан анхны их сургуулийг түүний нэрэмжит болгож, өмнөх талбайд хөшөөг босгосон байна. Энэхүү хөшөөг монгол хүний бүтээсэн орчин үеийн анхны хөшөөний нэг гэж үздэг бөгөөд түүнийг амьд байхад босгосон хөшөө гэдгээрээ онцлог юм.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 197 дугаар тогтоолоор уг хөшөөг Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан байна. Улаанбаатар хотод Х.Чойбалсангийн түүхтэй холбоотой өөр нэг дурсгалт газар бий.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж, Нэгдүгээр сургуулийн зүүн талд төрийн тусгай хамгаалалттай “Маршал харш”-ийн хашаанд “Х.Чойбалсангийн өвлийн ордон”, “30 дугаар байр”, “Маршалын өргөө” гэж нэрлэгдсэн хоёр давхар байшин бий.
1946 онд Х.Чойбалсанд зориулсан барьсан тус байшинд тэрээр өвөлждөг байжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Энэ сайхан гөшөөг Маршал таун гэдэгт шилжүүлэн тавих юмсан. Их сургуулийн үүдэнд зохихгүй байгаа юм.
anh bosgoson gazar ni tuuhen une tsentei shuu de endee baisan ni deer bishuu
En saikhan khushuug gej baigaag durgyi khuniikhee khuchuug tuuliin khubuuruu nuulgej bagaad chunuur ochich usruu tulkhej ungakh sanaa gargaad bainuu daa mu gomindonii nokhoi chi
дээр сэтгэгдэл үлдээнч энэ сайхан хөшөөг маршал таунд шилжүүлэх санал тавьжээ. Үүүл баатар дахиад дарга болохоороо шиднэ биз, хүний хийх ажлыг булааж хийх гээд манайхан бас увайгүй шүү
Helmegduulegchiin hushoog nuraaval taarna!
Компьютерийнхээ дэлгэцэн дээр Их Хааныхаа зурагийг эндээс татаж аваад тавиарай https://www.flickr.com/photos/22265026@N02/32475909631/in/dateposted-public/
ОРОСУУДЫН ТУЛГАСАН ХҮНД ДАРАМТЫГ ДАВЖ, САЙН МУУ ХЭЛҮҮЛСЭЭР МОНГОЛЫГ АВЧ ҮЛДСЭН ХҮН ДЭЭ. ДУРТАЙ НЬ ТҮҮХИЙГ ӨӨРЧИЛЖ БОЛДОГГҮЙ ШИГ МАРШАЛЫН ХӨШӨӨГ ИЙШ ТИЙШ НЬ ЗӨӨГӨӨД ХЭРЭГГҮЙ БИЗ ДЭЭ.
Хэлмэгдүүлэлт гэдэг аятайхан нэрээр халхалж байдаг хорин мянган хүн, тэдний 14 мянган лам хуврагийг буулаж хөнөөх тушаал өгсөн, алдарт хар яргачин ш дээ. Маршал аа хат. Түүхээ уншицгаа. Чиний өвөө, эмээг хөнөөх тушаал гаргаж л байсан байх. 4 боть цагаан номонд хөөрхий хохирсон хүмүүсийн нэрс байгаа. унш.
khench gesen adilkhan tsag ve-iinkhee bvteegdekhvvn . Ter khvn zarimiin kheleed baigaa shig yargachindaa bich uls ornii erkh ashig l vvniig shaardaj baisan baikh .Bvkhniig duraar ni tabichikhsan bol unuugiin mongol yamar baikh baisan bol. Yamar gewch ter khvn Mongol ulsiig khoich vyedee bvtneer ni khvleelgej ugsun , bas gargasan aldaandaa gemshij yabsan tvvkhen khvn yum bilee
Монголын цөөхөн хүн амаас 14 мянгыг нь хөнөөлгөсөн хүнийг "улс орноо бүрэн бүтэн авч ирсэн" гэж бүү эндүүр. Хар яргачнаа бүү өмөөрөөд бай.
Хоое! Энэ чинь юу болжийн оо!! Энэ нехрийн хешеег яагаад нураагаагvй байдаг юм??!! БатVvл баатар яагаад хараагvй байдаг билээ??? Эсвэл нураах vvрэг авсан гар нь МАН-аас авилга аваад хулхидсан байж таарлаа!! Одоохон Vvл Баатарт очиж хэлье!!