“Даншиг наадам-Хүрээ цам шашин соёлын наадам 2016 оны 8 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Наадмын үеэр сүсэгтэн олонд зориулан 500 лам ном айлдах, Монголчуудын их шүтээн Очирваань бурханы дүрийг залах, Хүрээ цам харайх зэрэг шашин соёлын зан үйл болохоос гадна, их нас, жороо морьдын уралдаан, үндэсний сурын харваа, хүчит бөхийн барилдаан болно.
Даншиг наадмын бөхийн барилдаанд 256 бөх барилдаж, тавын даваанаас эхлэн Даншигийн Начин, Заан, Арслан зэрэг цол олгоно. Наадмын түрүү бөхийн бай, шагнал нь Үндэсний их баяр наадмын түрүү бөхийн байтай адил байх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Энэ Бат оршил өргөх даншиг наадам яваандаа улсын наадмыг үгүйсгэх зорилготойгоор Бат-Үүл болон АН-ын гаргасан наадам. Наадам хийх нь сайхан боловч агуулга нь онцгүй л наадам да.
Жаргалтайн дэлгэр, азтай монголчууд минь дандаа ингэж наадаж явах юм, ийм улс олон байдаг болов уу? Бидний аз хийморь гэж мөн ч их юмаа, тарган мах идээд л морь унаж давхиад найр наадам хийгээд л үүнээс өөр яаж жаргах билээ.
TENEG
MAXNII DONTOI MAL ADIL SHARIIN BUZAR SHASHIND TARXIA UGAALGASAN UXER MONGOLCHUUD