sonin.mn
Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-7” уралдаан маргааш Хүй долоон худагт болно. Тэгвэл  “Их хурд-7” болон Монголын хурдан хүлэг шалгаруулах уралдааны морьдыг өнөөдөр Морин спорт, уяачдын холбоонд бүртгэж, дугаар олгож байгаа юм.
 
Харин долдугаар сарын 24-ний 07.00 цагаас азарга мордох бол 11.30 цагийн үед их насны морьд уралдаан эхлэх аж. “Их хурд-7” уралдааны үеэр ”Молор унага”, “Мөнгөн гүү” тодруулах ёслол, урлагийн тоглолт, бөхийн барилдаан, сурын харваа болно.