sonin.mn
Ази тивийн даамын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо үргэлжилж байна.
 
100 буудалт даамын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн АТАШТ энэ сарын 20-30-нд МУБИС-ийн хичээлийн “В” байранд болж байгаа юм. 2016 оны тивийн аваргад БНХАУ, Япон, БНСУ, Сингапур, Энэтхэг, Монгол зэрэг 15 орны өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн 200 орчим тамирчид өрсөлдөж байна.
 
Тэмцээн үндсэн төрлөөс гадна блиц төрлөөр явуулж шилдгүүдээ тодруулна. Мөн энэ удаагийн тэмцээнд турк даамын төрөл багтсан гэдгээрээ онцлогтой.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг