sonin.mn
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Дээлтэй Монгол” наадмыг ирэх сарын 10-нд эзэн Чингисийн талбайд зохион байгуулна.
 
Тус наадмыг нүүдэлчдийн ахуй, уламжлалт соёлыг гадаад дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн наадмаар үндэсний хэв загвар бүхий шинэ загваруудыг нийтийн хүртээл болгох гэнэ.  
 
Мөн өдөр манай улсын өнцөг булан бүрээс ирсэн үндэсний хувцастай иргэдийн жагсаал болохоос гадна язгуур урлагийн тоглолтыг үзэж болох юм. Тус өдрийн өөр нэг онцлох арга хэмжээ нь "Учиртай гурван толгой дуурь"-ийг Чингисийн талбайд тоглож наадамчин олондоо бэлэг барина.
 
“Дээлтэй Монгол” наадам энэ жилийн тухайд 10 дахь жилдээ болох бөгөөд жил ирэх тутам оролцогчдынх цар хүрээ тэлж, утга агуулгын хувьд өргөжиж байгаа хэмээн зохион байгуулагчид  хэллээ.
 
З.Отгончимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг