sonin.mn
Монголын үндэсний ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Үндэсний их баяр наадамд зориулан хоёр дахь жилдээ Чингисийн талбайд тоглоно. Гол дүрүүдийн сонгон шалгаруулалт УДБЭТ-ын тайзнаа үргэлжилж байна.
 
Сонгон шалгаруулалтад нийт 15 дуучин өрсөлдөж байна. Юндэнгийн дүрд УДБЭТ-ын гоцлол дуучин Ч.Энхтайван, Б.Шинэбаяр, Э.Бумхүү, Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Б.Жавхлантөгс, Нансалмаад УДБЭТ-ын гоцлол дуучин М.Дариймаа, Л.Нарангэрэл, Б.Долгормаа, Б.Энхнаран нар, эсрэг дүр болох Хоролмаад С.Баттүшиг, Ө.Уянга, Ш.Наранчимэг, Балганд Б.Алтанхуяг, С.Бат-Эрдэнэ, О.Хүрэлбаатар, Ж.Бямбажав, Э.Бумхүү нар өрсөлдөж байна.
 
Энэхүү дуурийг хоёр дахь жилдээ Ардын жүжигчин А.Дашпэлжээ найруулах бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд Ардын жүжигчин Б.Жавзандулам, МУГЖ М.Болд, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл нар багтжээ. Мөн сонгон шалгаруулалтыг дуучны нотны бүрэн дуулалт, дуулах, жүжиглэх ур чадвар, тайзны соёл гэсэн үзүүлэлтээр 25 хүртэлх оноогоор дүгнэх юм.
 
Сонгон шалгаруулалтын дүн өнөө орой 20.00 цагт гарна.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг