sonin.mn
2015-2016 оны ЭЕШ-ын шалгалтын дүн, онооны  жагсаалтыг маргааш Боловсролын Үнэлгээний төв /БҮТ/-ийн  www.eec.mn сайтад байршуулан нийтэд зарлана. Тиймээс элсэгчид шалгалтынхаа дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц кодоо ашиглан тус вебсайтаас үзэх боломжтой.
 
Энэ жилийн ЭЕШ энэ сарын 15-19-нд орон даяар болж, 37200 гаруй шалгуулагч оролцсоноос 15123 нь нийслэлд, 22041 нь орон нутагт элсэлтийн шалгалт өгчээ.
 
Шалгалтын тестийн түлхүүр үг өнгөрөгч мягмар гарагт Боловсролын Үнэлгээний төв /БҮТ/-ийн цахим хуудаснаа нийтлэгдсэн. Энэ жилийн ЭЕШ-ын үеэр шалгалтын хариу задарсан гэх маргаан үүсээд байсан ч БҮТ болон ЦЕГ, ТЕГ-ын Кибер аюулгүй байдлын хэлтэс шалган хариу алдагдаагүй гэсэн дүгнэлтийг гаргасан билээ. 
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг