sonin.mn
Тулгар төрийн 2225 жил, Их монгол улсын 810 жил, Тусгаар тогтнолын 105, Ардын хувьсгалын 95 жилийн Үндэсний их баяр наадамд зориулан Б.Цогнэмэх "Тэнгэрийн хүү" үндэсний түүхэн жүжгийг ирэх сарын 9,10-нд тоглоно.
 
Тус жүжгийг Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулан, ерөнхий зураачаар СТА Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор УГЗ Т.Сэр-Од, бүжиг дэглээчээр МУГЖ А.Даваахүү нар ажиллаж байна.
 
Хүннү гүрний тухай өгүүлэх энэхүү түүхэн жүжиг хүн бүхний сэтгэлд омогшил, уярал, харуусал, ухаарал, “Хүн, Хүн, Хүн” хэмээн уухайлах баатар эрсийн сүрлэг дуу, тайзнаа эвшсэн нумнаас цойлох сумны шунгинан нисэх исгэрээн танд нэгэн хүчийг өгөх юм.
 
Жүжгийн гол дүр буюу Модун Шаньюйд жүжигчин Г.Эрдэнэбилэг, Түмэн Шаньюйд Б.Жаргалсайхан, Түмэн Шаньюйн их хатанд Н.Сувд, бага хатанд У.Уранчимэг, Арваадай хунтайжид С.Ариунбямба, Лүүсүү ванд П.Цэрэндагва нарын авьяаслаг жүжигчид болон УДЭТ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээ оролцон тоглоно.
 
Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 10-30 мянган төгрөгийн үнэтэй байна.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг