sonin.mn
“Интерном” номын дэлгүүрээс өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн номын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг “Хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх ухаалаг карт” ном тэргүүллээ.
 
Энэхүү ном нь интернэтгүй орчинд ашиглах боломжтой, хүүхдийн танин мэдэх чадварыг хөгжүүлэх ухаалаг карт бөгөөд үнэгүй татаж авах аппликейшний тусламжтай сансар огторгуйгаар зорчин, бяцхан шавжны цуглуулгатай болж, гэртээ амьтны хүрээлэнг бий болгож, эрт галавын үед амьдарч, монгол гэрийн ёс заншилтай танилцаж, гайхамшигт оньсон бүтцийг судлах боломжтой.
 
Харин удаах байрт М.Харүки “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлтийн он жил…” ном шалгарчээ.
 
Борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг 10 номыг танилцуулж байна.
 
3.Аалзны торонд орооцолдсон охин, IV (… / Д.Лагеркранц /
 
4.Өөдөө тэмүүл /Ш.Сандберг/
 
5.Очир огтлогч /М.Роач/
 
6.Сорхугтани /Б.Сарантуяа/
 
7.Өглөөний хүн: Цаг хугацааг захирах нь /С.Хироши/
 
8.Франц хүмүүжлийн нууц: Bebe өсгөхүй /П.Дракерман/
 
9.Үзэхийн хязгаар /Л.Өлзийтөгс /
 
10.365 үдэш /Г.Гэрэлцэцэг/
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг