Наадамчид энгийн, тод өнгийн тэрлэгээр гоёх нь

Нийтэлсэн: 2012-07-09 14:00:01

  Хэдхэн хоногийн дараа дэнж хотойтол наадамлахаар зэхэж буй монголчууд баярынхаа гангарааг аль эртнээс бэлтгээд эхэлчихэж. Монголчууд үндэсний их баяр наадмаар үндэсний дээл хувцасаараа гоёх дуртай болсон. Тиймээс ч хувцас захиалгын салонууд захиалгад дарагдаад завгүй байна.


Хувцас захиалгын салонуудад өгсөн захиалгаас харвал энгийн дан тэрлэг, ууж, хантаазны захиалга зонхилж байгаа нь ажиглагдсан. Энэ жилийн хувьд үндэсний дээлийг европ загвараар эвдэн орчин үеийн хэлбэр хийц рүү оруулахаас эрс татгалзсан загварууд захиалга ихтэй байгаа хэмээн уран гартай үйлчин бүсгүйчүүд хэлж байв. Ууж, хантаазыг дангаар нь буюу банзал, өмдтэй хослуулан захиалах болжээ.  Мөн энэ жилийн баяр наадмын өмнө дөрвөн жилд нэг тохиодог УИХ-ын сонгууль давхцсан учраас нэр дэвшигчид УИХ-ынхан уламжлалт хэв маягийг хадгалсан энгийн монгол дээлийг өргөнөөр захиалж байгаа гэнэ. Дээлний загвар энгийн болсон учраас загварын товчоод эмжээрт нь нэлээд өөрчлөлт оруулжээ.  Дундаа өргөн, хоёр захаараа нарийн хавчуургатай эмжээр энэ зуны дээлний нэг шийдэл болсон байна.  Зун цаг өөрөө өнгөлөг гэгээлэг болохоор ч тэрүү наадмын гоёлын дээлний өнгөний хувьд тод, гэгээлэг өнгийг захиалагчид чухалчилсан байна. Наадмаар европын энэ зуны дэлхийн хувцас загварт ноёрхоод байгаа тод улбар шар болон гэгээлэг шаргал, ногоон өнгө зонхилох аж.


    Хувцас загварын салонууд силк, торго санал болгож байна. Веьтнам, Энэтхэг, Япон, Хятад, Солонгосын торго, силк, даавууг өргөнөөр оруулж иржээ. Веьтнам торго силк талдаа хөнгөн намирсан яг л зуны халуунд хөлөргөхгүй, халууцуулахгүй, өнгөний хувьд өргөн сонголттой байгаа бол Энэтхэгийн сарины материалаар дээл урлах болсон нь охид, бүсгүйчүүдэд маш их таалагддаг болжээ. Эрчүүд Энэтхэг торгыг илүүтэй сонгодог гэнэ. Учир нь энэ торго цулгүй хээгүй материалтай бөгөөд өнгөний хувьд өргөн сонголттой солонгорсон өнгөтэй ч байдаг аж. Нэг дээлний үнэ ханш 150-600 мянган төгрөг байна.


     “Монгол костюмс”, “Шилмэл загвар”, “Торго” салон энэ жилийн наадмын захиалгаа өнгөрсөн долоо хоногт буюу хоёр долоо хоногийн өмнөөс зогсоожээ. Томоохон салонууд энгийн загвар бүхий монгол дан дээлийг 300 мянган төгрөөс дээш үнээр хийж үйлчилж байна. Харин зарим нэг онцгой давхар хантааз, чимэглэл бүхий дээлүүдээ 600 мянган төгрөгөөр урлаж байгаа юм. Тэгвэл жижиг хувцас захиалгын газрууд болон хувиараа дээл урладаг оёдолчид дан дээлийг 150-200 мянган төгрөгөөр хийж байна.  “Нарантуул”, “Хархорин” захууд дээр хувь хүмүүсийн урласан дээл хувцас үнийн хувьд 150 мянган төгрөөс дээш үнэтэйгээр зарагдаж байсан бол хүүхдийн дээлийг загвар хийцээс нь хамааран 70 мянга орчим төгрөгөөр худалдаалж байна шүү.


Д.Догсмаа


Эх сурвалж: "Монцамэ"

СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар:

Фотог:

"Сайжруулсан зуух 2014" (Фото сурвалжлага)27

"Сайжруулсан зуух 2014" үзэсгэлэн яармаг худалдаа өнөөдөр өглөө ҮХАҮТанхим дээр боллоо.

Фотог:

Язгуур барагдах аваас муу хөвүүн төрмүй1

Өндөр дээд тэнгэрийн язгууртан хүртэл доройтохоороо тамд унадаг болохыг сударт тэмдэглэсэн байдаг. Энэ нь язгуур гэдэг зүйл нь үргэлж нэг хэвийн бус гэдгийн баталгаа юм.

Фотог:

Буруу энгэртэй дээл1

Бадрах уяан дээрээ ирэхдээ дуулахаа больж, тавь хол гарсан настай гэхээргүй сэвэлзсэн хөнгөн алхаагаар гэрийнхээ үүдэнд ирснээ тээнэгэлзэн зогсов. Жилийн өмнө яг л өнөөдрийнх шиг, гэхдээ гэгээн цагаан өдөр гаднаа ингэж хулган зогссон сон.

Фотог:

Сибирийн бар Хятадаас Орос руу буцаж ирнэ 2

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины онгон байгальд тавьсан Сибирийн бар Амар мөрөн хөлдсөний дараа Хятадаас Орос руу буцан ирж магадгүй гэж бүс нутгийн ан агнуурын газрын дарга мэдэгджээ.

Фотог:

Олимпын өмнөх наадмуудын бэлгэ тэмдгүүд Риод очжээ

Даваа гарагт олон нийтэд танилцуулах “Рио 2016” наадмын бэлгэ тэмдгүүдтэй өмнөх олимп, паралимпын таван бэлгэ тэмдэг уулзахаар Рио де Жанейро хотод иржээ.

Ж.Оюунбаатар: Чингис хот Зүүн бүсдээ тэргүүлэх хөгжилтэй хот болно

Хэнтийчүүд бидний хамгийн том бахархал бол Чингис хаан юм. Мэдээж төрж өссөн Хэнтий нутаг маань ч бидний нэг бахархал шүү дээ.

Адуу (Фото нийтлэл)

Говийн нүдэн дэх адуун сүрэг

Язгуур барагдах аваас муу хөвүүн төрмүй

Өндөр дээд тэнгэрийн язгууртан хүртэл доройтохоороо тамд унадаг болохыг сударт тэмдэглэсэн байдаг. Энэ нь язгуур гэдэг зүйл нь үргэлж нэг хэвийн бус гэдгийн баталгаа юм.

Буруу энгэртэй дээл

Бадрах уяан дээрээ ирэхдээ дуулахаа больж, тавь хол гарсан настай гэхээргүй сэвэлзсэн хөнгөн алхаагаар гэрийнхээ үүдэнд ирснээ тээнэгэлзэн зогсов. Жилийн өмнө яг л өнөөдрийнх шиг, гэхдээ гэгээн цагаан өдөр гаднаа ингэж хулган зогссон сон.

Сибирийн бар Хятадаас Орос руу буцаж ирнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины онгон байгальд тавьсан Сибирийн бар Амар мөрөн хөлдсөний дараа Хятадаас Орос руу буцан ирж магадгүй гэж бүс нутгийн ан агнуурын газрын дарга мэдэгджээ.

Олимпын өмнөх наадмуудын бэлгэ тэмдгүүд Риод очжээ

Даваа гарагт олон нийтэд танилцуулах “Рио 2016” наадмын бэлгэ тэмдгүүдтэй өмнөх олимп, паралимпын таван бэлгэ тэмдэг уулзахаар Рио де Жанейро хотод иржээ.

Нобелийн шагналт Дадли Хершбахтай хөөрөлдсөн минь

Өнгөрсөн долоо хоногт нэгэн сайхан үйл явдал боллоо. Юу гэвээс биширч хүндэлж явдаг анд Дадли маань умгар гэрт минь гэгээ татуулан зочилж оройн зоог хамдтаа барилцаж сайхан хууч хөөрлөө. Сайхан байлгүй ч яахав.

Х.Намсрай: Пифагорын теором гэдэг шиг Намсрайн онол, аргачлалаар гаргалгаа хийж, бодлого боддог болсон

Өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэж байхаар болсон билээ. Энэ жилийн энэ өдөр энэ сарын 23 буюу ирэх ням гаригт тохиож буй.

Жоли жүжигчний ажлаа дуусгаж магадгүй

Холливудын алдартай жүжигчин Анжелина Жоли кино урлагийн ертөнцийг удахгүй орхиж магадгүй байна.

Сэтгэхүйдээ салхи оруулцгаая аа

Цахим ертөнц нэг давалгаалбал юуг ч хийчихэж болж байна. Гэхдээ заримдаа үнэхээр хошин юм болдог шүү.

Уламжлалт наадмын “уянга” тасрав

“Алтан намар” хөгжмийн урлагийн наадам энэ жил өнжих нь ээ. Анх 1982 онд зохион байгуулагдаж өдгөө 32 дахь жилийнхээ нүүрийг үзэж яваа уламжлал болсон наадам өнжих болсон шалтгаан нь Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас 50 сая төгрөгийн санхүүжилт гаргахгүй болсонтой холбоотой гэнэ.

Г.Батцэрэн: Урлагийн шүүмж хөгжихгүй байгаа нь уран чадварын хичээл заадаггүйтэй холбоотой

ОХУ-ын Буриад улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн багш, доктор, профессор Г.Батцэрэнтэй түүний уран бүтээл урлаг соёлын талаар ярилцлаа.

Цагдаа нар цаа буга хөлөглөнө

Оросын Дотоод хэргийн яамныхан албан ажлын зориулалтаар цаа буга худалдан авах тухай хэлэлцэж эхэлжээ.

“Үндэсний супер лиг” маргааш эхэлнэ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос зохион байгуулдаг “Үндэсний супер лиг” маргааш Спортын бэлтгэлийн төвийн “А” зааланд эхэлнэ.

Б.Билгүүдэй хүүд тусалцгаая

Булган овогтой Билгүүдэй хэмээх хоёр настай хүү 2014 оны 10-р сарын сүүлээр цахилгааны улмаас үүссэн осолд өртөн шатны улайссан төмрөнд хоёр хөл, гар, хэвлий, нуруу бөгсөн хэсэг болон бусад хэсэгтээ түлэгдэж гэмтсэн.

У.Отгонбаяр: Тэд явганаар 9785 км замыг туулсан нь гайхамшиг

Одоогоос 21 жилийн өмнө Монголын ард түмний сэтгэлд итгэл найдварын очийг бадрааж, алс холын Америк тивд хүрэхээр бадарчлан одсон хүмүүсийн тухай үлгэр домог биш үнэн түүх өдгөө ч бид бүхний дунд домог мэт яригдсаар байна.