sonin.mn
Баруун-Урт сумын 9 цэцэрлэгийн сургуулийн өмнөх боловсролын хичээлийн шинэ жилийн нээлт Д.Сүхбаатарын талбайд нэгдсэн журмаар болов. Тус сумын хэмжээнд цэцэрлэгийн анги дүүргэлтийн тоог нэмэгдүүлж  хамрагдвал зохих 1975 хүүхдээс 1614 хүүхдийг өдрийн цэцэрлэгт, 125 хүүхдийг хувилбарт сургалтанд оруулсанаар хамран сургалтыг 88,0 хувьд хүргэсэн байна.
 
Нээлтэд Баруун-Урт сумын Засаг дарга М.Идэрбат, аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Л.Байгалмаа, цэцэрлэгийн эрхлэгч нар оролцож, авьяаслаг хүүхдүүд ая дуугаа өргөлөө.
 
 Г.СҮХЭЭ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг