sonin.mn
ТОКИО. /NHK/. Японы үл хөдлөх хөрөнгийн томоохон компани нийслэл Токио хотынхоо төвд 390 метр өндөр барилга барихаар төлөвлөж байна. Энэ нь Японы хамгийн өндөр барилга болох аж.
 
“Mitsubishi Estate” компани хэвлэлийн бага хурал хийн энэ төлөвлөгөөгөө дэлгэлээ. Энэ төслийг хэрэгжүүлэхэд 12 орчим жил орох аж. 2028 оны гуравдугаар сар гэхэд барьж дуусахаар төлөвлөж байгаа гэнэ. Нэг триллион гаруй иен буюу найман тэрбум орчим доллар төслийг хэрэгжүүлэхэд орно гэж тус компани мэдэгдлээ.
 
Г.Доржхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг