sonin.mn
Германы зохиолч Хэрман Хэссэгийн “Талын чоно” хэмээх номыг Д.Нацагдоржийн шагналт, зохиолч, орчуулагч О.Чинбаяр монгол хэлнээ хөрвүүлсэн байна. Хэрман Хэссэгийн зохиол бүтээл XX зуунд хамгийн их уншигдсан юм.
 
Түүнд 1946 онд утга зохиолын салбарт олгодог Нобелийн шагьйлыг олгож байв. Мөн тэр жилдээ тус улсын хамгийн нэр хүндтэй утга зохиолын шагнал болох В.Гётегийн нэрэмжит шагналыг түүнд хүртээсэн байна. 
 
Зохиолчийг “Талын чоно” хэмээх номыг бичихэд хүргэсэн гол хүчин зүйл бол зохиолч тэрбээр хоёр дахь эхнэр Рүт Вэнгэртэйгээ хүндхэн харилцаатай байснаас болж сэтгэл санааны гүн хямралд орж, улмаар түүнээс салсан явдал ихээхэн нөлөөлсөн гэдэг. Түүний “Талын чоно” хэмээх хүн-чонын тухай сэтгэлгээний роман нь XX зуунд хүн төрөлхтөний хамгийн их уншсан зохиолын нэгд зүй ёсоор багтдаг юм.
 
Г.Ням
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин