sonin.mn
Дархан сумын Засаг дарга Б.Азжаргалын санаачлан хэрэгжүүлж байгаа "Сайн үйлсийн аян"-нд Дархан хотын Дархан дээд сургуулийн Лицей 24 дүгээр дунд сургуулийн 5-ын "А" ангийн сурагч З.Мөнхтулга өөрийнхөө хүүхдийн мөнгөөр бэлтгэсэн цүнх, хичээлийн хэрэгслийг тус сумын Нэгдүгээр багийн нэг хүүхдэд бэлэглэхийг хүслээ.
 
З.Мөнхтулга хүү "Би аав, ээж, ах дүүгийнхээ тусламж, өөрийн боломжоороо сайн үйлст оролцож өвдөж зовсон, гачигдаж дутагдсан хүмүүст туслахыг чин сэтгэлээсээ хүсдэг" гэв. Тэр өмнө нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд хувцас, ном, хөгжим өгч байсан бол хэвтэрт эмчлүүлэн сувилуулж байгаа ахмад настанд сэнс зэргийг бэлэглэж байв.
 
Б.Норовсамбуу
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг