sonin.mn
ВАШИНГТОН. /АР/. “Фэйсбүүк” хэрэглэгчдийн тоо нэг хоногийн дотор анх удаагаа нэг тэрбум давсан гэж тус компанийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг мэдэгдлээ.
Түүний хэлснээр, энэ долоо хоногийн даваа гарагт анх удаагаа дэлхийн долоон хүн тутмын нэг нь “Фэйсбүүк”-ээр гэр бүлийнхэн болон найз нөхөдтэйгөө холбогджээ.
 
“Фэйсбүүк” нь ойролцоогоор 1.5 тэрбум хэрэглэгчтэй. Хэрэглэгчид нь багаар бодоход сард нэг удаа “Фэйсбүүк” ордог аж. Харин нэг хоногийн дотор нэг тэрбум гаруй хүн “Фэйсбүүк” орсон тохиолдол урьд нь гарч байгаагүй гэнэ. Тус компани 2012 оны 10 дугаар сард нэг тэрбум хэрэглэгчтэй болсон. Марк Цукерберг Харвардын их сургуулийн оюутан байхдаа 2004 онд “Фэйсбүүк”-ийг үүсгэн байгуулсан юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг