sonin.mn
БЭЭЖИН. /Xinhuanet/. Дэлхий дахинд 2009 онд сэтгэцийн өвчтэй 35 сая хүн байсан бол одоо бараг 47 сая болж нэмэгджээ. Олон улсын Альцгеймерийн өвчин судлалын төвийн судлаачдын мэдэгдсэнээр, одоогоор дэлхийн хэмжээнд сэтгэцийн өвчтэй 46.8 сая хүн амьдарч байна. Энэ тоо 2050 он гэхэд бараг гурав дахин нэмэгдэн 131.5 сая болох хандлагатай байна.
 
Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн бараг 58 хувь нь хөгжиж буй улсуудад байна. Ийм хүмүүсийн тоог нэмэгдүүлэхгүй байх дорвитой арга хэмжээ авахгүй бол 20 жил тутамд тэдний тоо хоёр дахин нэмэгдэх эрсдэлтэй байна гэж судлаачид анхаарууллаа.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ"  агентлаг