sonin.mn
ПАРИС. /NHK/. Испаниас гаргахыг хориглосон Пабло Пикассогийн уран бүтээлийг хураан авлаа гэж Францын Корсик арлын гаалийн албаны хүмүүс өчигдөр мэдэгдэв.
1906 оны тосон будгаар зурсан “Залуу бүсгүйн толгой” зургийг хууль бусаар Швейцар руу гаргах гэж байсан усан онгоцыг Корсикийн боомтын албаны хүмүүс саатуулсан байна.
 
Уг усан онгоц нь зургийн эзний өмч ажээ. Тэрбээр 2012 онд уг зургийг хил гаргаж, дуудлага худалдаанд оруулах эрхийг Испанийн Засгийн газраас хүссэн боловч зөвшөөрөл авч чадаагүй байна. Энэ оны тавдугаар сард Испанийн шүүх уг бүтээлийг улсаас гаргахыг хориглож, улсын өмч гэж тунхаглажээ.
 
Уран бүтээлийн баримт бичгэн дээр өөрийгөө зургийн эзэн гэгчийн нэр байгаагүй байна. Уг хэрэгтэй холбоотой асуудлыг Францын гаалийн албаны хүмүүс болон Испанийн цагдаагийн ажилтнууд хамтран шалгаж байна. Бүтээлийг дуудлага худалдаагаар оруулбал 27 сая долларт хүрнэ гэж шинжээчид үзжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг