sonin.mn
НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Forbes” сэтгүүлийн хамгийн өндөр цалинтай жүжигчдийн жагсаалтыг Роберт Дауни гурав дахь жилдээ тэргүүллээ. Тэрбээр 2014 оны зургадугаар сараас хойш “Өшөө авагчид: Альтроны эрин үе” киноны ашиг орлогоос 80 сая орчим долларын орлого олсон байна.
 
Хөрөнгийнх нь хэмжээ 50 сая доллароор нэмэгдсэн Хятадын жүжигчин Жеки Чан жагсаалтын хоёрдугаарт орсон бол гуравдугаарт, “Форсаж-7” кинонд тоглож, 47 сая долларын орлого олсон Вин Дизель бичигджээ.
 
Хамгийн өндөр цалинтай жүжигчдийн жагсаалтын эхний аравт Брэдли Купер /41.5 сая доллар/, Адам Сэндлер /41 сая доллар/, Том Круз /40 сая доллар/ нар мөн багтсан байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг