sonin.mn
Бразилийн Сан-Паулод энэ сарын 11-16-нд болох Дэлхийн ур чадварын 63 дахь удаагийн тэмцээнд Монгол Улс анх удаа оролцоно. Эл тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байгаа Монголын багийнхан маргааш тус улсыг зорино. Тэмцээнд манай залуус өрлөгчин, хавтанцар наах, гагнуурчин, токарьчин, цахилгаанчин, мужаан, үсчин, гоо сайханч, тогооч гэсэн есөн мэргэжлээр оролцох юм.
 
Энэ удаагийн олимпод дэлхийн 60 гаруй орны 1200 залуус 50 гаруй мэргэжлээр ур чадвараа сорих аж.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг