sonin.mn
Хан-Уул дүүрэг 3 сая дахь иргэнтэй хамгийн ойролцоо мэндэлсэн иргэнээр тус дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч Ж.Даваасүрэн овогтой Д.Золбаярыг тодруулжээ.
 
Дүүргийн ИТХ-аас өнөөдөр Д.Золбаяр хүүг алдаршуулах арга хэмжээг зохион байгуулж, 70 сая төгрөг гардуулав. Энэхүү арга хэмжээнд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг, Иргэдийн хурлын тэргүүлэгч О.Батхуяг, ТГД Д.Бат-Очир, Нийгмийн хөгжлийн хэлтсийн тэргүүлэгч Б.Булган, Статистикийн хэлтсийн дарга н.Гэрэл, 6 дугаар хорооны дарга Г.Золбаяр болон албадын дарга нар оролцлоо.
 
Хүүгийн ээж энэхүү шагналын мөнгийг түүний ирээдүйн сайн сайхны төлөө буюу байр худалдан авахад зориулна гэв. Алдаршуулах арга хэмжээний үеэр баяр дээр баяр нэмж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тушаалаар хүүгийн ээж Ж.Даваасүрэнд “Ачит ээж” батламж гардуулав.
 
 
 
М.Ихэрбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг