sonin.mn
РОМ. /Kazinform/. Америкийн рэп од Снуп Доггийг их хэмжээний бэлэн мөнгө авч явж байхад нь Италийн өмнөд нутгийн Калабри хотын нисэх онгоцны буудал дээр цагдаа нар саатуулжээ. Тэрбээр 422 мянган доллар авч явж байсан байна.
 
Европын Холбооны гишүүн улсуудын нисэх онгоцны буудлуудаар дамжин өнгөрч, аялж буй хэн ч 10 мянгаас илүү доллар бэлнээр авч явж болохгүй гэсэн журам байдаг юм.
 
Мансууруулах бодис биедээ авч явж байна гэж Шведийн Уппсала хотын цагдаа нар сэжиглэн түүнийг өнгөрсөн долоо хоногт мөн зогсоож шалгаж байжээ. Гэхдээ тэрбээр ямар ч мансууруулах бодис авч яваагүй аж. Снуп Догг цагдаа нарын энэ үйлдлийг “арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэг” гэж шүүмжилжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг