sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын өмнөд нутагт 4000 орчим хүн хулсны баавгайн гурван ихэр бамбаруушийн нэг насны төрсөн өдрийг тэмдэглэжээ. Гурван ихэр бамбарууш өнгөрсөн оны долдугаар сарын 29-нд Гуанжоу хотын амьтны хүрээлэнд гарсан юм.
 
Гурван ихэр бамбаруушийн эмийг нь Мөн Мөн, хоёр эрийг нь Шуай Шуай болоy Ку Ку гэдэг аж. 100 орчим грамм жинтэй гарсан бамбаруушууд одоо 30 орчим кг жинтэй болжээ. Бамбаруушууд төрсөн өдрөөрөө хулсны навч, алимаар хийсэн бялуу иджээ. Гурван ихэр эрүүл саруул бойжиж байна.
 
Амьтны хүрээлэнгийн албаны хүмүүсийн хэлснээр, хулсны баавгай гурван ихэр бамбарууш гаргах нь ховор байдаг аж. Гурван ихэр бамбарууш ийм урт хугацаанд гурвуулаа амьд байгаа анхны тохиолдол нь энэ гэнэ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"