Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотноо нутгийн зон олонтойгоо Хөдөлмөрийн баатар цолныхоо наадмыг хийж байна.
Нагоя башёд түрүүлж, 35 дахь түрүүгээ хүртсэн тэрбээр Даваа гарагийн орой эх орондоо ирсэн юм. Түүнийг өнөөдөр Төв аймгийн удирдлагууд болон нутгийн зон олон нь ёслол хүндэтгэлтэйгээр угтан авсан бөгөөд тэрбээр аймгийнхаа Төв цэнгэлдэх хүрээлэнд гэр бүл, найз нөхдийн хамт хүрэлцэн очиж наадмаа эхлүүлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүртсэн Хөдөлмөрийн баатар цолондоо хүндэтгэл илэрхийлж, нутаг ус, ард түмэндээ талархал илэрхийлж буй энэхүү наадамд зориулж их нас, даага насны морьдын уралдаан, хүчит 128 бөх зодоглож байна.
Энэ үеэр Их аваргын гэргий Саёоко Вадагийн санаачилгаар Төв аймгийн Эрүүл мэндийн төвд бүрэн тоноглосон түргэн тусламжийн автомашин гардуулж өгөх аж. Дашрамд дурдахад, Монгол Улсын түүхэнд аав хүү хоёр анх удаа Хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм.
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
даруухан бай л даа, япон хүүхний хормойд
HALHIIN AAT. AVARGA. DDDDDDD. AVARGA JIGJIDIIN MONHBATIIN DAVAAJARGAL. AMJILT HUSEY DUUD.
uher mongol bugdiig Uzen iadna. ichihgui japanaas mongo guilgachilj badar barina. tegeed Japan huuhniig buzar gene. iadaj l ene Japan huuhen tarhigui mongoloos deer. iadaj l ene huuhen mongozei
Mongold yag yamar gavya bguulsiin uy hiij buteesiin huuhed ni mongol hun monuu amidral ni mongold ornodog uu bugd NO